БХБЯ-ны нээлттэй өдөрлөг болно

БХБЯ-ны нээлттэй өдөрлөг болно
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг сурталчлах, бодлого, үйл ажиллагааг мэдээлэх, ажил, үйлчилгээний нэр төрөл, хүртээмжийг таниулах зорилгоор яамдууд батлагдсан хуваарийн дагуу нээлттэй өдөрлөгийг зохион байгуулж байгаа юм. БХБЯ-ны нээлттэй өдөрлөг энэ сарын 14-ний өдөр буюу ирэх бямба гарагт болно.

     Энэхүү нээлттэй өдөрлөгт “Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар”, “Зураг төсөл, эрдэм шинжилгээний институт”, “Барилгын хөгжлийн төв”, ”Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо” зэрэг төрийн болоод мэргэжлийн төрийн бус байгууллагууд оролцоно.
 “Барилга.МН” сайт, “Барилгын Зөвлөгөө Мэдээллийн Төв” ч мөн өөрийн үйл ажиллагааг сурталчлан оролцохоор бэлтгэж байна. Энэхүү өдөрлөгөөр Барилга.МН сэтгүүлээс эрхлэн гаргадаг “Амины орон сууц 100 загвар” сэтгүүлийн хямдралтай худалдаалж, сонирхон ирсэн иргэдийн дунд сонирхолтой хөгжөөнт тэмцээн уралдааныг зохион байгуулах болно.

     Барилгын салбарын төрийн болон төрийн бус байгууллагуудтай холбоотой, шийдвэрлэх шаардлагатай асуудлууд байгаа бол та энэхүү өдөрлөгт ирснээр аливаа асуудлуудаа асууж тодруулж, салбарын яамнаас явуулж буй бодлого, үйл ажиллагаатай танилцахын зэрэгцээ харьяа төрийн бус байгууллагуудтай танилцан хамтран ажиллах боломжоор хангагдах юм.
 
ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ СУРТАЛЧЛАХ, БОДЛОГО, ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭЭЛЭХ, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭР ТӨРӨЛ, ХҮРТЭЭМЖИЙГ ТАНИЛЦУУЛАХ
 БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМНЫ “НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ”-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ХӨТӨЛБӨР

                          2014.06.14                                                                                       Улаанбаатар хот
 8.00-9.00    Бүртгэл: Чингисийн талбайд “Нээлттэй өдөрлөг”-т оролцох салбарын байгууллага, төслүүдийн бүртгэлийг  хийнэ.
        Үйл ажиллагаа    Байгууллага, албан тушаалтны нэр
 8.30-9.00  Нээлттэй өдөрлөгт оролцох байгууллагууд холбогдох мэдээлэл, сурталчилгааны самбар, материал, тэдгээрийг танилцуулах ажилтнуудын хамт байраа эзэлсэн байх    Яам, агентлаг, төв, институтийн удирдлага, салбарын ТББ, төслүүдийн дарга, захирал нар
 9.00-9.30    Барилга, хот байгуулалтын яамны нэртэй футболка, саравчтай малгай өмсөж жигдэрсэн байх    Яамны Хуулийн хэлтсийн дарга Г.Эрдэнэбулган. /Нээлттэй өдөрлөгт оролцох яамны ажилтнууд, агентлаг төв, институтийн болон салбарын ТББ, төслийн удирдлагууд/
10.00-10.30    Нээлтийн өдөрлөгийг нээж Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан үг хэлнэ. Мөн
-*ГХГЗЗГ-ын дарга А.Хүрэлшагай
-*БХТ-ийн захирал Б.Баярсайхан
-*ЗТЭШИ-ийн захирал Н.Бат-Эрдэнэ
 -*МБХ-ны ерөнхийлөгч М.Батбаатар нар товч үг хэлнэ.    Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, Төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэн, газрын дарга нар болон салбарын агентлаг, төв, институтийн  дарга захирал мөн Төрийн бус байгууллага, төслүүдийн дарга, захирал нар оролцоно.
10.30-10.40    “Нээлттэй өдөрлөг”-ийг “Үйлсийн сайхан Улаанбаатар” ая, дуугаар эхлүүлэх    “Классик жем” хамтлагийн ахлагч, дуучин Х.Энхтайван
10.40-11.20    “Нээлттэй өдөрлөг”-ийн арга хэмжээнд зориулж “Хурд” хамтлаг ая дуугаа өргөх   
 11.20-16.50    Засгийн газрын тогтоолоор батлагдсан “Барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хийгдэж буй үйл ажиллагааны тухай”, “Замын-Үүд дэд бүтцийн төсөл” болон салбарт хэрэгжиж байгаа бусад төслүүдийн тухай видео нэвтрүүлгийг тогтмол явуулах    
11.20-11.30    Барилга, хот байгуулалтын салбарын бодлого, үйл ажиллагааг  иргэд, хөдөлмөрчид хэрхэн үнэлж байгаа талаар “Санал асуулга” явуулах    Яамны Хуулийн хэлтсийн дарга Г.Эрдэнэбулган, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Мэндбаяр
11.20-11.40    Иргэд, хөдөлмөрчдийн дунд “Барилга.МН” сэтгүүлийн нэрэмжит сугалаа явуулах    
11.40-11.50    Салбарын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай товч мэдээлэл    Хөтлөгч Ш.Баянмөнх уншиж танилцуулна.
11.50-12.00    Барилга, барилгын материалын салбарт 2012-2014 онд авч хэрэгжүүлсэн гол үйл ажиллагаа, үр дүнгийн тухай  
12.00-12.10    Орон сууц, нийтийн аж ахуйн салбарт 2012-2014 онд авч хэрэгжүүлсэн гол үйл ажиллагаа, үр дүнгийн тухай    Хөтлөгч Ш.Баянмөнх уншиж танилцуулна.
12.10-12.20    ГХГЗЗГ-ын 2012-2014 онд авч хэрэгжүүлсэн гол үйл ажиллагаа, үр дүнгийн тухай   
12.20-12.30    БХТ--ийн 2012-2014 онд авч хэрэгжүүлсэн гол үйл ажиллагаа, үр дүнгийн тухай   
12.30-12.40    ЗТЭШИ-ийн 2012-2014 онд авч хэрэгжүүлсэн гол үйл ажиллагаа, үр дүнгийн тухай   
Нээлттэй өдөрлөгийн үйл ажиллагаатай холбогдуулж яам, салбарын бодлого, үйл ажиллагаа, бүтээн байгуулалт, барилгын материалын үйлдвэрлэл, орон сууцжуулах, тусгай зөвшөөрөл олголтын талаар яамны газрын дарга нар хэвлэл мэдээллийн сэтгүүлчдийн сонирхсон асуултуудад хариулт өгөх    
Телевиз, сонин, сэтгүүлийн сурвалжлагч, сэтгүүлч нарыг урьж оролцуулах   
10.00-15.00    “Нээлттэй өдөрлөг”-ийн үйл ажиллагааг MNC телевизийн сувгаар шууд дамжуулан үзүүлэх    
16.50-17.00    Хаалтын ажиллагаа    Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэн, газрын дарга нар болон салбарын агентлаг, төв, институтийн  дарга захирал мөн Төрийн бус байгууллага, төслүүдийн дарга, захирал нар оролцоно.
17.00-17.10    Өдөрлөгийг хааж үг хэлнэ    Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэн
17.10-17.20    Нээлттэй өдөрлөгт оролцсон яам, агентлаг, төв, институт, салбарын төрийн бус байгууллага, төслүүдийн хамт олон гэрэл зургаа авахуулах  


Тайлбар: ГХГЗЗГ-Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар
                      БХТ-Барилгын хөгжлийн төв
                      ЗТЭШИ-Зураг төсөл, эрдэм шинжилгээний институт
                      МБХ-Монголын барилгачдын холбоо





                                                                           БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ
Эх сурвалж барилга.мн
Манай сайт танд таалагдаж байвал LIKE & SHARE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд brigad.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99524041 утсаар хүлээн авна.
Их уншсан мэдээлэл

twittero button


Yahoo button

face book like button