ГААЛЬ,НӨАТ-ЫН ТӨЛӨХ ХУГАЦААГ 2 ЖИЛ ХҮРТЭЛ ХУГАЦААГААР СУНГАНА

ГААЛЬ,НӨАТ-ЫН ТӨЛӨХ ХУГАЦААГ 2 ЖИЛ ХҮРТЭЛ ХУГАЦААГААР СУНГАНА

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 11.2 дахь хэсэгт “барилгын материал, газрын тос, хөдөө аж ахуйн боловсруулах болон экспортын бүтээгдэхүүний үйлдвэр барих, нано, био технологи агуулсан бүтээгдэхүүний үйлдвэр барих, эрчим хүчний үйлдвэр болон төмөр зам барих тохиолдолд импортолсон техник, тоног төхөөрөмжийг барилга угсралтын ажлын хугацаанд гаалийн албан татвараас чөлөөлж болно” гэж заасан байдаг.

Гэвч Татварын ерөнхий хуульд “татварыг зөвхөн татварын хуулиар зохицуулна” гэсний дагуу холбогдох татварын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай болсон. Иймд Хөрөнгө оруулалтын тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор 2014 оны 6 дугаар сарын 6-нд Улсын Их Хурлаас Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсантай холбогдуулан “Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварыг төлөх хугацааг 2 жил хүртэл хугацаагаар сунгах, эсхүл уг татварыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх” журмыг Засгийн газрын тогтоолоор баталлаа.

Энэ журмын хүрээнд улсын чанартай томоохон төсөл, арга хэмжээнд хөрөнгө оруулалт хийх хөрөнгө оруулагч нь татвар хойшлуулах, хэсэгчлэн төлөх хүсэлтээ хөрөнгө оруулалт хийх тухайн салбарын яаманд хүргүүлнэ. Салбарын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн нэгдсэн санал, дүгнэлтэд хүрсний үндсэн дээр татвар хойшлуулах асуудлыг Засгийн газарт тавьж шийдүүлэх юм.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE & SHARE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд brigad.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99524041 утсаар хүлээн авна.
Их уншсан мэдээлэл

twittero button


Yahoo button

face book like button