Танк онхолдож, 28 настай залуугийн аминд хүрэв

Танк онхолдож, 28 настай залуугийн аминд хүрэв

Монголын зэвсэгт хүчин хэдэн бор цэргээ харийн rap ажилчдад зодуулж, дээрэлхүүлсэн тухай дуулиан намжаагүй байтал хүний амь эрсэдсэн ноцгой мэдээ чих дэлсэв.

 Зэвсэгт хүчний техник хангалтын бааз гэж Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутагт бий. Тэнд танк онхолдож Зэвсэгт күчний 016 дугаар ангийн салааны дарга 28 настай залуу амиа алдаж, гурван хүн хүнд, хөнгөн гэмтжээ.

 Тус баазад өнгөрсөн тавдугаар сард хойд хөршөөс 20 ширхэг Т-72 маркийн танк ирсэн гэнэ. Хамгийн сүүлийн үеийн техник тоног төхөөрөмжөөр зэвсэг тсхникээ шинэчилж, батлан хамгаалах хүчээ зузаатгах бодлогын хүрээнд хүлээж авсан эдгээр танкийг Зэвсэгт хүчний анги салбаруудад хуваарилах ажил ид өрнөж буй бөгөөд хуваарьт газарт нь шилжүүлэх үүргийг элдэв асуудалгүй биелүүлэхийг Зэвсэгт хүчний жанжин штабын Зэвсэглэл техник хариуцсан хэлтсийн дарга хурандаа Ганхүуд даалгасан гэнэ.

 Гэтэл өнгөрсөн амралтын өдрөөр Дорнод руу шилжүүлэх ажиллагааг явуулахаар болж танкуудыг хөдөлгөсөн үед уг осол гарсан байна.

Эл хэргийг Зэвсэгт хүчний жанжин штабынхан чамгүй сайн нууцалж гадагш мэдээлэл алдахгүй байхыг ихэд хичээж буй гэнэ. Гэвч хүний амь эрсэдсэн учраас хэрэг явдал хэдэн дарга нарын хооронд яригдаад өнгөрөхгүй нь лавтай. Тэгээд ч уг хэргийн талаар дуудлага авсан Говьсүмбэрийн Цагдаагийн хэлтсээс томилогдсон ажлын хэсэг хэргийн газарт үзлэг хийж, үйл явдлыг үзэж харсан гэрч, ажил хариуцсан дарга цэргээс шаардлагатай мэдээллийг тодруулж аваад буцсан гэнэ.

Урьдчилсан байдлаар энэ ослыг хурд хэтрүүлснээс үүдсэн хэмээн үзэж буй бололтой. Уг хэрэг явдалын талаар бидэнд дуулгасан эх сурвалж “Т-72 гэж танкны дээд хурд цагт 60 км. Гэтэл дадлага туршлага муутай хүмүүс шинэ техникийн шидийг үзэхээр хуучин нислэгийн зурвас болгон ашиглаж байсан 2.5 км урттай зам дээгүүр чамгүй хурдтай хөдөлгөсөн бололтой. Тэгээд ч ийм төрлийн танк хурдлах зориулалттай биш учраас ялимгүй хотгор дээгүүр ч хурдыг нь тааруулж гарахгүй бол амархан уначихдаг юм” хэмээн тайлбарласан. Түүнээс гадна танкуудыг шилжүүлэх ажлыг биечлэн хариуцах учиртай хурандаа Ганхүү болон өөр бусад дарга нар нь осол болох үед Баянталын бааз дээр байгаагүй гэх юм. Дүрэм журмаараа бол нэгэнт эл ажлыг хариуцах үүргийг авсан бол ард нь гартал толгойгоороо хариуцах учиртай бөгөөд цэргийн хүний өргөсөн тангарагтаа үнэнч, ажил хэрэгтээ хянамгай хандахын учир ийм зүйл дээр ч илэрч байх ёстой. Харамсалтай нь манай Зэвсэгт хүчинд хариуцлагагүй, хайхрамжгүй  иймэрхүү үйлдэлд хариуцлага тооцохын оронд мэдээлэл хэн гадагш алдав хэмээн хажуу хавиргаа хардаж сэрдэх тогтолцоогоор ажил явдаг болоод удаж буй. Үүний гай эцэстээ хүний аминд хүрч байгааг эрхэм дарга нар нь хэзээ ойлгохыг бүү мэд.

 Энэ удаагийн ослын тухайн дуулсан нэгэн “харж л байгаарай танкыг хөдөлгөсөн залуусын буруу болгоод дарга нар нь ямар ч асуудачгүй өнгөрөх биз” хэмээсэн. Урьд өмнөх хэрэг явдлуудыг харахад үнэн байх магаддал ч бий. Эцэс сүүлд нь энэ ослын улмаас амиа алдсан 28-хан настай залуугийн хохь болоод дуусах вий гэсэн эмзэглэл эрхгүй төрнө. “Хүүгээ үрэгдсэнийг дуулаад Архангайгаас аав, ээж нь ирсэн. Хоёр хүүтэй айл байсан юм билээ” хэмээн ослын талаар мэдээлэл өгсөн эх сурвалж дуулгасан.

 Ер нь Монголын Зэвсэгт хүчинд болохоосоо болохгүй бүтэхгүйн зуд нүүрэлчихсэн юм биш байгаа гэж бодохоор үйл явдлууд ар араасаа гарсаар байна. Агаарын довтолгооноос хамгаалах үүрэгтэй генерал нь харийнхантай онгоцны наймаа хэлэлдээд шоронд суучихдаг, хугацаат цэргийн алба хаагчдыг эгээ л хөлсний хятад шиг хямдхан зарж байдаг, хэдэн бор цэргээ хувийн компанийн барилга дээр ажиллуулж улмаар гадныхны гарын шүүс болгочихдог гээд асуудал арвин гарч байгаа ч ам ангайх дарга алга. Эгээ л цэргийн нууц, төрийн мэдээлэл гэх маягийн тайлбараар аргацааж, араас нь хэн хэлэв, хэнээс сонсов гээд тагнуулд гардаг болсон нь нууц биш.

Өнгөрсөн хавар болсон Тавантолгойн сургалтын баазад болсон Армийн марш тактикийн тэмцээний үеэр гурван ч хүн амиа алдсан сураг бий. Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний бэлтгэлжилт муу, дээр нь дарга нарынх нь хайхрамжгүй хариуцлагагүйгээс цэргийн алба хаагчид цэл залуухнаараа хорвоог орхиод буйд анхаарал хандуулахгуй бол болохоо больжээ гэдгийг Зэвсэгт хүчний Ерөнхий командаагчийн сонорт дахин нэг уламжлахаас аргагүй нь.

Эх сурвалж: Өдрийн шуудан сонин

Манай сайт танд таалагдаж байвал LIKE & SHARE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд brigad.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99524041 утсаар хүлээн авна.
Их уншсан мэдээлэл

twittero button


Yahoo button

face book like button