Монголын газар нутаг Хятадуудын мэдэлд орох анхны алхам

Монголын газар нутаг Хятадуудын мэдэлд орох анхны алхам

Монголчууд зугаа цэнгэл, амралт сувилал гээд ид завгүй байгаа энэ үед шинэчлэгчдэд маань нилээдгүй халгаатай хууль батлах гэж байгаа нь нууц биш. Газрын тухай хуулийн төсөл ид яригдаж, ихээхэн эсэргүүцэлтэй тулгарч байгаа энэ үеэр Хятадын банк анхны зээлээ олгож эхэллээ. Тус банкны Төлөөлөгчийн газрын тэргүүн дэд төлөөлөгч Дай Шингжүний хэлж байгаагаар иргэдийн зээл, хадгаламж болон жижиг, дунд бизнесийн зээлийн үйлчилгээ үзүүлэхгүй гэдгийг тодотгосон байдаг. Уул уурхай, дэд бүтэц, барилга эрчим хүч гэх мэт томоохон салбарт хөрөнгө оруулалт хийх тэдний эцсийн бодлого Монгол улсын газар нутгийг өөрсдийн мэдэлд оруулах ч байж болох. Ямартаа ч тус банкны салбар нээгдсэнд иргэд тийм ч таатай хандахгүй байгаа харагдаж байна. Угаасаа ч Монголын мал Япончуудын (малчдын мал барьцаалсан зээлийг Хаан банк өгдөг, Япон хөрөнгө оруулалттай) мэдэлд, иргэд нь Америкийн (орон сууцны ихэнх зээлдэгчид Голомт банкинд өртэй гэх) мэдэлд байгаа энэ цаг үед өөрсдийн ноёрхлоо тогтоох гэсэн хятадууд газрын зээл олгох нь зүйн хэрэг юм. Амтат бялуунаас хэн хоцрохыг хүсхэв дээ. Нөхцөл байдал иймхэн үед гадны гар хөл бологчид маань тэдний эрх ашгийн төлөө ажилласаар л... Газрын тухай хууль батлагдсан тохиолдолд гадны иргэд ихээхэн хэмжээний газар түрээслэх гэж зүтгэх нь тодорхой бөгөөд одоогоор Монгол хятадын банкнаас зээл авахаас өөр банк олдохгүй. Хичнээн сайхан Америкийн иргэн, Оросын иргэн байлаа энэ л банкнаас зээл авна. Эргээд Монголын газар нутаг хятадуудын мэдэлд л орно. Ердөө л амархан иймэрхүү алхмууд харагдаж байгаа энэ үед Лу.Болд, Г.Баярсайхан гэх мэт газрын тухай хуулийн эзэд хэний эрх ашгийн төлөө хаана, юу булаад байгаа нь сонин байх болов уу?

Б.Бабу

Манай сайт танд таалагдаж байвал LIKE & SHARE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд brigad.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99524041 утсаар хүлээн авна.
Их уншсан мэдээлэл

twittero button


Yahoo button

face book like button