Япон улс дайн хийхэд бэлэн улсын нэг гэж зарлалаа

Япон улс дайн хийхэд бэлэн улсын нэг гэж зарлалаа

Япон улс болдайн хийхэд бэлэн байгаа улсын нэг болно гэж тус улсын Ерөнхий сайд Аве Шинчу өчигдөр зарлалаа.

Дайнд бэлэн байгаа улсын нэг гэдэг нь дайн хийх гэж байгаа гэсэн үг биш бөгөөд тус улсын газар нутагт зөвшөөрөлгүйгээр нэвтрэн орж буй бүх төрлийн аливаа нэгэн үйлдлийг шаардлагатай гэж үзвэл цэрэг, зэвсгийн хүчээр зогсоох болно гэсэн үг юм гэж

Ерөнхий сайд Аве Шинчу хэллээ.Үүнтэй холбогдуулан тун удахгүй газар нутгийн маргаантай байгаа далайн хилийн хэсгүүд дээрээтөлөвлөгөөний дагуу цэрэг, техникийн томоохон өөрчлөлтийг хийнэ гэжээ.

Мөн Батлан Хамгаалах яамны төсвийг шинээр баталж, гадаадад алба хааж буй Япон цэргүүдээ эх орондоо дуудан авчирч цэргийн хээрийн сургуулилтуудыг эхлүүлэх баэнэ бүхэн нь Япон улсын тусгаар тогтнол , дархан хилийг хамгаалахын төлөө хийж буй ажил хэмээн Ерөнхий сайд Аве Шинчу мэдэгдлээ.

Япон улсын газар нутагт тооцогддог далайн 2 ширхэг арал болон бусад хэсгүүд рүү зөвшөөрөлгүй нэвтрэн орох, зарим тохиолдолд тус улсын эзэмшил агаарын замаар дураараа цэргийн нислэг хийх Хятад улсын байдал нь Япон улсыг дайнд бэлэн орон хэмээн зарлахад хүргээд байгаа гэж үзэж болох ажээ.Япон улсын далайн цэрэг ньэзэмшиж буй байлдааны зэвсэг, техник хэрэгслээрээ Ази тивдээ 1-рт бичигддэг юм байна.

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE & SHARE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд brigad.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99524041 утсаар хүлээн авна.
Их уншсан мэдээлэл

twittero button


Yahoo button

face book like button