Японы газрын тос тээвэрлэгч хөлөг дэлбэрлээ

Японы газрын тос тээвэрлэгч хөлөг дэлбэрлээ
Японы баруун эргийн Химазе боомтын орчим газрын тос тээвэрлдэгч том хөлөг дээр хоёр ч удаа дэлбэрэлт болж долоон хүн бэртсэн бол хөлгийн ахмад нь сураггүй байна гэж Франс Пресс агентлаг дамжууллаа. 
Осол орон нутгийн цагаар өглөөний 9,25 цагийн орчимд Хонсю арлаас холгүй болжээ. Газрын тос тээвэрлэгч “Сёко”мару” хөлөг 80 метр урттай, 988 тоннын усан түрцтэй юм байна. Азаар осол гарах үед хөлөгт ачаагүй, цэвэрлэгээний ажил хийж байжээ. “Энэ хөлөг Хёго аймгийн нэг боомтоос мазут тээвэрлэдэг байсан. Осол гарах үед бараг хоосон байлаа” гэж хөлгийг эзэмшигч Syoho Shipping компанийн төлөөлөгч мэдэгджээ.  
Хөлгийн багийн найман гишүүнээс долоог нь аварсан, тэдний дөрөв нь түлэгдсэнийг эмнэлэгт хүргэсэн. Бусдад нь эмнэлгийн анхан шатны тусламж үзүүллээ. Хөлгийн ахмадын хувь заяа бүрхэг байна” гэж тэр хэлсэн байна. 
Осол гарсан шалтгааныг тодруулахаар шалгаж байгаа юм байна. Компанийн төлөөлөгчийн хэлснээр бол цэвэрлэгээний үед нефть бүтээгдхүүнд гал алдсан бололтой. 

Эх сурвалж: www.assa.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE & SHARE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд brigad.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99524041 утсаар хүлээн авна.
Их уншсан мэдээлэл

twittero button


Yahoo button

face book like button