Тянь Ань Миний талбайн бослогыг цус асгаруулан дарсны ойгоор хонконгчууд жагсав

Тянь Ань Миний талбайн бослогыг цус асгаруулан дарсны ойгоор хонконгчууд жагсав
Хятадад өрнөсөн оюутнуудын бослогыг цус асгаруулан дарсны 25 жилийн ойд зориулсан жагсаал Хонкогт 6-р сарын 1-нд боллоо. 

Ардчилсан өөрчлөлт хийхийг шаардан оюутнуудын бослогыг 25 жилийн өмнө Бээжин хотын Тянь Ань Миний талбайд танк, зэр зэвсэг хэрэглэн цус асгаруулан дарсан билээ. Тэр үед хэдэн зуугаас хэдэн мянган хүн амь үрэгдсэн гэдэг. 

Хонконгийн 3000 гаруй оршин суугч 30 градусын халууныг үл харгалзан том лоозон, зурагт хуудас зэргийг барьсан байлаа. Жагсагчид Хятадын Коммунист намыг шүүмжилсэн уриа лоозон барьж, 1989 оны бослогод оролцогсдыг цагаатгахыг шаарджээ. 

Энэхүү жагсаалыг “Хятадын ардчилсан хөдөлгөөнийг дэмжин Хонконгийн холбоо” зохион байгуулжээ. 6-р сарын 4-нд хамгийн том жагсаал болж, 100 мянга гаруй хүн оролцоно гэж зохион байгуулагчид мэдэгдлээ. 

“Хятадад эрх чөлөө, ардчилал тогтоохын төлөө тэмцсэн оюутнуудыг 1989 онд харгисаар дарсан. Иймээс бид эрх чөлөөт Хонконгийн төлөө шийдвэртэй тэмцэх болно. Бид тэдгээр оюутны үзэл санааг үргэлжлүүлэхийг хүсч байна” гэж Политехникийн дээд сургуулийн оюутан Цай овогт мэдэгдлээ. 
 
Эх газрын Хятадаас олон хүн ирж уг жагсаалд оролцжээ. “Хонконг бол Хятадын итгэл найдвар. 25 жилийн өмнөх үйл явдлыг бид мартаагүй. Хэрэв улс оронд шударга ёс байхгүй бол, хуулийг дээдлэхгүй бол, ардчилалгүй бол тэр улс ирээдүйгүй” гэж Хятадаас ирсэн нэрээ хэлэхийг хүсээгүй эр мэдэгдлээ. Тэрбээр жил тутмын энэ жагсаалд оролцохоор сүүлийн хэдэн жил дараалан Хятадаас ирж байгаа гэнэ. 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE & SHARE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд brigad.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99524041 утсаар хүлээн авна.
Их уншсан мэдээлэл

twittero button


Yahoo button

face book like button