Нийтийн дууны өнгө аясыг тэр чигээр нь өөрчилөхөд хувь нэмрээ оруулж яваа Д.Намсрайноров үүрэн телефоны оперотеруудтай гэрээлэхээр болсон байна.
Түүний “Дурлан дурлан хайрламаар аа” дууны “Гэзэгний чинь үзүүр сэрэл хөдөлгөөд байна” хэмээх мөр Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгээс эхлээд шүүмжлэл хэлэхэд хүргэсэн байдаг. Ингээд сайхан аялгуутай дуу нь радиогийн “хит”-үүдийг тэргүүлсэн ч Д.Намсрайноров “Эротик дуучин” гэх содон нэр зүүгээд авсан.
Харин дээрх Дурлан дурлана хайрламаар аа дуу нь утасны дуудлагын ая тохиргоонд эрэлт үүсгээд байгаа аж.