Олон улсын чанар стандартыг хангасан гүйлтийн замыг барьж байгуулах ажил тун удахгүй эхлэх нь.
Саяхан манай улс олон улсын хөнгөн атлетикийн холбооноос хэрэгжүүлж буй гүйлтийн зам барих төслийн сонгон шалгаруулалтанд тэнцсэн бөгөөд үүнтэй холбоотойгоор нийслэлийн Засаг дарга “Хөрөнгө гаргах тухай” захирамж гаргажээ. Захирамжаар хөнгөн атлетикийн гүйлтийн тартам замын ажлын зураг, төсөл болон ажлын гүйцэтгэлд шаардагдах 500-н сая төгрөгийг Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэхийг Тамгын газарт даалгажээ. Түүнчлэн шинээр бий болоход нь нийслэлийн өмчид бүртгэн авч, ашиглалт, үйлчилгээнд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт хариуцуулж, захирамжийн биелэлтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангахыг үүрэг болгосон байна.
Хөнгөн атлетикийн гүйлтийн тартам замыг Налайх дүүрэгт барихаар шийдвэрлэсэн байна.
Эх сурвалж barilga.mn