Барилгын туслах ажилчны өрөгийн болон бетон хийцлэлийн зуурмагийг зуурч бэлтгэх ажилбар нь өндөр хариуцлага шаарддаг бөгөөд барилга угсралтын ажлыг өндөр чанартай барих нөхцлийг бүрдүүлж өгдөг. Ийм учраас хэрэглэгддэг түүхий эд материалын шинж чанар, зуурмагийн маркийн тухай анхны мэдэгдэхүүн ойлгоцтой байх шаардлагатай.
Тухайлбал:
• Бетон ба өрөгийн зуурмагийн элсний ширхэглэл нь 5 мм хүртэл хэмжээтэй байгалийн ба чулууны бяцлалтаас гарсан гэж ангилалтай байна.Ер нь бетон зуурмагын элсэнд 5-10мм-ийн том ширхэглэлтэй хэсэг 10%-иас ихгүй байх. Зуурмагийн элсний ширхэглэл 5 мм-ээс товируун байж болохгүй. Мөн элсэнд шаварлаг буюу тосорхог хольц бохирдол нь бетон зуурмагт бол 5 %, өрөгийн зуурмагийнх бол 10%, шавардлагынх бол15 %-иас хэтэрч болохгүй.
Хүснэгт 1
Элсний ангилал /групп/ |
Ширхэглэлийн модуль |
0.63 номерийн торлолтой шигшүүр дээр бүрэн үлдэх хувь |
Том ширхэгийн |
3.5-2.4 |
50-70 |
Дунд ширхэгийн |
2,5-1,9 |
30-50 |
Нарийн ширхэгийн |
2,0-1,5 |
20-35 |
Онц нарийн ширхэгийн |
1,6-1,1 |
7-20 |
Нунтаг—тоосонцор |
1,2—оос бага |
7-оос бага |
• Бетон хийцний бетон зуурмагт хэрэглэгддэг хайрга нь ширхэглэлийн байдлаас болж 3-10 мм, 10-20 /25/мм, 20 /25/ -40мм, 40-70 мм, хамгийн том 70 мм гэсэн 5 ангиллын бүрдэлтэй байна.
Байгаль дээр өргөн тархсан элсний хольцтой хайргыг бетон зуурмаг бэлтгэхэд хэрэглэдэг учир тодорхой сорьц болгон авсан хайрга элсний холимогийг авч шигшин ангилахад:
Хүснэгт 2
Хайрганы ширхэглэлийн хэмжээ мм |
Сорьц болгон авсан холимогт элсний агуулагдах хэмжээ хувь |
20 мм |
40-45 |
Ийм хэмжээний бүрдэлтэй бол бетон зуурмаг бэлтгэхэд шууд хэрэглэхийг зөвшөөрдөг.
Хүснэгт 3
Бетон зуурмагийн хайрга болон дайрга /бяцалсан чулуу/-ны ширхэгийн хэмжээ/мм/
Хайрга, дайрганы зэрэглэл |
Ердийн олзворлолтоор |
Ангилан сортолсон олзворлолт |
Онц нарийн Нарийн Дунд зэргийн Том |
- |
3/5/-10 |
Бетон зуурмагийн хайрга дайрганд шар шавар болон бохир шороон хольц байж, мөн тоосонцор хольц 1 хувиас хэтэрч болохгүй. Та бетон болон өрөг шавардлагын зуурмагийн маркийн тухай ойлгоц авахгүйгээр чанартай зуурмаг бэлтгэж чадахгүйгээс гадна зуурмагийн марканд тохируулан элс хайрга, цементний орцыг тодорхойлж чадахгүйд хүрнэ.
Бетон ба зуурмагийн марк гэдэг нь таны зуурсан зуурмагнаас сорьц авч гурван тал ирмэгээр 10-20 см хэмжээтэй шоо дервөлжин баталгаат/ кубокт нягтруулан хийж+15° дулаан, 90 хувийн чийглэгтэй орчинд 28 хоног байлган хатаасны дараа лабораторийн аппарат хэрэгсэлээр даралт өгөн шалгахад 1 см2 талбайд хичнээн кг ачаа дааж байгаа чадварыг “марк” болгон тодорхойлдог. Харин үүнийг тусгай лабораторид эрх бүхий мэргэжлийн хүн ажиллан тодорхойлж чанарын магадлал тогтооно.
Тийм учир барилгын суурийн, хана, ханын хэлхээ, багана нуруу, хучилтын бетон хийцийн бетон зуурмаг, ханын тоосгон өрөгийн зуурмагийн маркийг тухай бүр тогтоолгож баталгаажуулбал зохино.
Өнөөгийн байдлаар барилгын бетон зуурмагт 300-600 маркийн портланд цемент хэрэглэж 50-300 маркийн бетон, 25-100 маркийн өрөгийн зуурмаг бэлтгэн барилга барьж байна. Харин шавардлагын зуурмаг 5-10 марктай байна. Бетон зуурмагийн талаар авч үзвэл: Зохих маркийн цементийг усанд уусган зутагнан дүүргэгч материалтай /том.жижиг ширхэглэлийн элс, хайрга, дайргатай/ сайтар хольж, гар болон механик ажиллагаагаар зуурч хийцлэлд хэрэглэнэ. Бетон зуурмагийг хэрэглэх зориулалтаас хамаарч
• өтгөн-аргуун /их том эзэлхүүнтэй бараг арматургүй шахам цул бетон хийцлэл тэрчлэн ханын гулдмай, угсармал бетон хийц хийхэд хэрэглэдэг/
• шингэвтэр / арматуржлал ихтэй бетон хйицлэлд хэрэглэдэг/
• хэт шингэн гулсах чадвартай гэж ангилна.
Бетон зуурмагийн өтгөн шингэн болох буюу зөв найрлагыг сонгон авахад ус – цементийн харьцааг мэдэх шаардлагатай.
Хүснэгт 4
Ус цементийн харьцаа
Цементийн марк
|
Өгөгдсөн бетоны марк 14 хоногийн бэхжилтээр |
Өгөгдсөн бетоны марк 28 хоногийн бэхжилтээр |
||||||
90 |
110 |
140 |
170 |
90 |
110 |
140 |
170 |
|
300 |
0.80 0,95 |
0,75 0,85 0,95 |
0,60 0,75 0,85 |
0,55 0,65 0,75 |
0,90 1,00 |
0,80 0,95 |
0,70 0,80 0,95 |
0,60 0,75 0,85 |
Ус-цементийн харьцааг мэдэж авснаар зуурмаг зуурах хэмжээнд хэдий хэмжээний ус орохыг тодорхойлдог. Зуурмагны өтгөн, шингэний байдлыг зуурсан зуурмагийн (баталгаат хэмжүүр “конусан бортогны” тусламжтайгаар) суултын хэмжээг тодорхойлдог. Дээр дурьдсан онолын ухагдахууныг үндэслэн бетон зуурмагийн найрлагын бүрдэл буюу дундаж орцыг тодорхойлж болно.
Хүснэгт 5
Бетон зуурмагийн найрлага болон
1 м3 зуурмагт орох цементийн дундаж харьцаа
Бетон зурмагийн суулт /мм/ |
Ус-цементийн харьцаа |
Нарийн ширхэглэлтэй хайрга, дайрган дүүргэгчтэй |
Том ширхэглэлтийн хайрга, дайргын дүүргэгчтэй |
||||||
Том ширхэгийн элстэй |
Нарийн ширхэгийн элстэй |
Том ширхэгийн элстэй |
Нарийн ширхэгийн элстэй |
||||||
Орох цемент, кг |
Найрлагын харьцаа |
Орох цемент, кг |
Найрлагын харьцаа |
Орох цемент, кг |
Найрлагын харьцаа |
Орох цемент, кг |
Найрлагын харьцаа |
||
Вибратораар нягруулах бетон суулт 10-50 мм |
0,45 |
370 |
1:1,7:3,2 |
400 |
1:1,6:2,9 |
350 |
1:1,8:3,4 |
380 |
1:1,7:3,1 |
Гараар бетон суулт 60-120 мм |
0,45 0,50 0,55 |
310 |
1:1,6:2,7 |
425 |
1:1,5:2,5 |
380 |
1:1,7:2,9 |
420 |
1:1,5:2,7 |
Хүснэгтэд дурьдсан бетон зуурмагийн найрлага харьцаа нь: цемент+элс+хайрга буюу дайрга гэсэн үг бөгөөд тус бүрийг нэгж эзлэхүүнтэй хэмжих саваар хэмжиж хийнэ гэсэн үг. Харин 1 м3 зуурмагт орох усыг доор дурьдсанаар ойролцоогоор авч үзвэл:
Бетон зуурмагийг гараар зуурвал 0,5-1 м3-ийн багтаамжтай төмөр болон модон тэвшинд шаардлагатай маркийн зуурмагийг өгөгдсөн жороор найруулан хүрзний байнгын сэлэлтээр улдан эргүүлж холих байдлаар, нэг удаагийн найруулалтыг 3-5 минутанд багтаан, тасралтгүй хөдөлгөөний үйлдлээр зуурч гаргана.
Нэг зууралтын хэмжээнд тохируулан цемент, элс, хайргыг тусгай хэмжээтэй ящик /хайрцаган дамнуур/-аар хэмжиж зуурна. Ер нь 1 м3 бетон зуурмагийн эзлэхүүний 35-40%-ийг элс, 70-65%-ийг хайрга буюу дайрга эзлэж ус+цемент нь зутан болж элс хайргыг гагнаж ямарч завсар зайгүй нэгэн хиймэл чулуулаг буюу бетон хийц болдог. Өрөг шавардлагын зуурмагийг 70,7×70,7 х70,7мм-ийн хэмжээний кубикээр шалган марк тогтоох бөгөөд 4,10, 25, 50, 75, 100 гэсэн марктай байна.
-
4 маркийн зуурмаг нь зөвхөн шохой элсэн зуурмаг
-
10-25 маркийн зуурмаг нь портланд цемент* бага зэрэг шохой+ элстэй зуурмаг
-
50 ба түүнээс дээш маркийн зуурмаг нь портланд цемент дээр өндөр идэвхжилтэй шохой үл ялиг нэмээн холимог зуурмаг юм.
Хүснэгт 6.
Өрөгийн зуурмагийн марк.
Ашиглагдах нөхцөл |
Варилгын ангилапд тохирсон зуурмагийн марк |
||
I |
II |
III |
|
Хэвийн дотоод чийгшилтэй өрөөний гадна хана баxvvoaй хөрсөнд суух суурийн өрөгт |
10 |
10 |
4 |
Ихээхэн чийглэгтэи арөөний гадна хана, карниз, цоколын ба чийгтэй хөрсөнд суух суурийн өрөгт |
25 |
25 |
10 |
Байнга ус чийгт автдаг өрөөний хана, гадна бүх тоосгон хийцлэл. байнгын устай хөрсөн дээр суух суурийн өрөг |
50 |
25 |
10 |
Хүснэгт 7.
Өрөг шавардлагын зуурмагт зарцуулагдах цементийн хэмжээ
Цементийн марк |
Зуурмагийн маркийн ангилалд зарцуулагдах цементийн хэмжээ кг/м2 |
||||
100 |
50 |
25 |
10 |
4 |
|
400 350 200 |
340 47 5 |
185 240 300 |
90 120 153 |
- - - |
- - - |