Бригадын зөвөлгөө нь тухайн бригадын хамт олны ур чадварыг харуулахаас гадна захиалагчдад барилгын    ажлыг хөнгөвчлөхөд чухал болно.
Анхаарах зүйлс Анхаарах зүйлс Барилга угсралтын болон мэргэжлийн байгууллагын хүмүүсийг ажиллаж байгаа цахилгаан тоног төхөөрөмжид болон цахилгаан дамжуулах агаарын шугамын хамгаалах зурваст ажилд оруулж буй байдалд хяналт тавих Цахилгааны аж ахуй хариуцагчийн албан тушаалын зааварт түүний эрх үүрэг, хариуцлагыг зааж өгсөн байвал зохино. 1.2.7. Цахилгааны аж ахуй хариуцагч болон түүний орлогчийг мэргэжлийн шалгалт өгч, цахилгааны аюулгүй ажиллагааны зохих групп авсны дараа томилно. Үүнд: 1000В-оос дээш хүчдэлтэй цахилгаан тоног төхөөрөмжид - V групп, 1000В хүртэл хүчдэлтэй цахилгаан тоног төхөөрөмжид - IV групп авсан байна. 1.2.8. Үйлдвэр, аж ахуйн нэгж ,байгууллага нь цех, хэсэгтэй нөхцөлд цех, хэсэг нэг бүрд цахилгааны аж ахуй хариуцагчийг томилж болно. Цех, хэсгийн болон үйлдвэр, аж ахуй нэгж, байгууллагын цахилгааны аж ахуй хариуцагч нарын хоорондын ажил үүргийн хуваарь, ажлын уялдаа холбоог тэдгээрийн ажлын байрны тодорхойлолтод тусгасан байна. 1.2.9. Цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалтын үед гарсан зөрчил дутагдалд дараах зарчмаар хариуцлага ногдуулна. Үүнд: Хэрэглэгчийн удирдах албан тушаалтан болон цахилгааны аж ахуй хариуцагч нар нь энэ дүрэм болон албан тушаалын зааварт заасан шаардлагыг хэрэгжүүлээгүй тохиолдолд Цахилгаан тоног төхөөрөмжид ашиглалт үйлчилгээ биечлэн хийдэг ажилтнуудад хариуцсан хэсгийн цахилгаан тоног төхөөрөмжид өөрийн буруугаас зөрчил гаргасан үед, мөн гарсан зөрчлийг засаж арилгах явцад буруу үйл ажиллагаа явуулсан тохиолдолд Тоног төхөөрөмжийн засварчдад засварын ажлыг чанаргүй хийж зөрчил гаргасан тохиолдолд Эрчим хүчний алба ,хэсгийн удирдах ажилтан, мэргэжилтэн нарт цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалтын үед өөрийн буруугаас зөрчил гаргасан үед, мөн техникийн үзлэг үйлчилгээг цаг хугацаанд нь шаардлагын хэмжээнд хийлгээгүй, аваари эсэргүүцэх арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй тохиолдолд. Технологийн алба, хэсгийн удирдах ажилтан, мэргэжилтэн нарт цахилгаан-технологийн тоног төхөөрөмжийг ашиглах явцад зөрчил гаргасан тохиолдолд. Цахилгаан тоног төхөөрөмжийн ажиллагаанд гарсан зөрчлийг хэн яаж хариуцахыг ажилтан нэг бүрийн ажлын байрны тодорхойлолтод /ажил үүргийн зааварт / нарийвчлан заасан байх ёстой. 1.2.11. Энэхүү дүрмийг зөрчсөн тохиолдолд мөрдөгдөж буй хууль тогтоомжид заасан хариуцлагын арга хэмжээ хүлээлгэнэ. Ажилтан нэг бүр нь энэ дүрмийн шаардлагыг зөрчсөн зөрчил илрүүлсэн болон цахилгаан тоног төхөөрөмж, хамгаалах хэрэгслийн гэмтэл согогийг ажиглаж мэдсэн тухай бүр өөрийн удирдлагад буюу түүний эзгүй үед дээд шатныхаа удирдлагад шуурхай мэдээлэх үүрэгтэй. 1.2.12. Энэ дүрмийн шаардлагын хэрэгжилтэд эрчим хүчний улсын хяналтын байгууллага мэргэжлийн хяналт тавина. 1.З-р бүлэг. Цахилгаан тоног төхөөрөмжийг ашиглалтад хүлээж авах 1.3.1. Шинээр угсарсан буюу өөрчлөн шинэчилсэн цахилгаан тоног төхөөрөмжийг мөрдөгдөж байгаа дүрэм журмын дагуу ашиглалтад хүлээж авна. 1.3.2. Цахилгаан тоног төхөөрөмжийн угсралт, өөрчлөлт шинэчлэлтийн ажил эхлэхийн өмнө дараах ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Үүнд: Эрчим хүчний түгээгч, хангагч байгууллагаас техникийн нөхцөл авсан байх Зураг төслийн баримт бичиг боловсруулсан байх Зураг төслийн баримт бичгийг техникийн нөхцөл авсан түгээгч хангагч байгууллага болон эрчим хүчний хяналтын байгууллагатай зөвшөөрөлцсөн байх 1.3.3. Цахилгаан тоног төхөөрөмжийг ашиглалтад хүлээж авахын өмнө дараах ажлууд хийгдсэн байх ёстой. Үүнд: Цахилгаан байгууламж, тоног төхөөрөмжийг барьж байгуулах, угсрах ажлын явцад зарим байгууламж, тоноглол, түүний зангилгаа хэсэг, далд ажлыг хэсэгчлэн хүлээн авах ажил. Цахилгаан тоноглолыг ашиглалтад хүлээлцэх үеийн туршилт болон цахилгаан тоног төхөөрөмжийн систем нэг бүрийн тохируулга зүгшрүүлэлтийн туршилт. Цахилгаан тоноглолын иж бүрэн туршилт. 1.3.4. Ашиглалтад өгч байгаа цахилгаан байгууламж, тоног төхөөрөмжийг барьж байгуулах, угсрах бүх ажил дууссаны дараа гүйцэтгэгч байгууллага /ерөнхий гүйцэтгэгч/ нь захиалагчийн төлөөлөгчийг байлцуулан цахилгаан тоног төхөөрөмжийг ашиглалтад хүлээлцэх үеийн туршилт болон цахилгаан тоног төхөөрөмжийн систем нэг бүрийн тохируулга зүгшрүүлэлтийн туршилтыг зураг төслийн дагуу хийсэн байна. Харин иж бүрэн туршилтыг захиалагч /ашиглагч/ хийсэн байх ёстой 1.3.5. Цахилгаан тоноглолыг ашиглалтад хүлээлцэх үеийн туршилт ба тохируулга зүгшрүүлэлтийн туршилтыг хийхийн өмнө энэ дүрэм болон цахилгаан тоног төхөөрөмжийн угсралтын дүрэм, барилгын норм дүрэм, улсын стандарт, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны болон галын аюулгүйн дүрэм, мөн үйлдвэрлэсэн газрын болон тухайн тоноглолын угсралтын заавар зэргийн мөрдөлтийг шалгасан байвал зохино. 1.3.6. Цахилгаан тоноглолд туршилт, тохируулга зүгшрүүлэлтийн ажил хийх зорилгоор эрчим хүч дамжуулах, түгээх тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаас түр зөвшөөрөл авч, цахилгаан тоног төхөөрөмжийг түүний зураг төсөлд заасан схемээр залгаж ажиллуулахыг зөвшөөрнө. 1.3.7. Цахилгаан тоног төхөөрөмжид иж бүрэн туршилт хийх үед тухайн тоноглол ба технологийн схемийн ажиллах чадвар, тэдгээрийн ашиглалтын аюулгүй ажиллагааны байдлыг шалгахын зэрэгцээ хяналт удирдлагын систем, хориг хамгаалалтын төхөөрөмж, дохиолол, хянах хэмжих хэрэгсэлийг нийтэд нь шалгаж зүгшрүүлэлт хийсэн байвал зохино. Үндсэн ба туслах тоноглол болон цахилгаан дамжуулах шугамыг 72 цагийн туршид тасралтгүй хэвийн ажиллуулсан нөхцөлд иж бүрэн туршилт хийгдсэн гэж үзнэ. 1.3.8. Цахилгаан байгууламж, тоноглолыг барьж байгуулах, угсрах ажлын явцад илэрсэн гэмтэл согог, дутуу хийгдсэн ажил, мөн цахилгаан тоног төхөөрөмжийг ашиглалтад хүлээж авах үед болон тохируулга зүгшрүүлэлтийн үед илэрсэн тоноглолын гэмтэл согогийг бүрэн засаж арилгасан байх ёстой. Ажил нь дутуу хийгдсэн болон гэмтэл согогтой цахилгаан тоног төхөөрөмжийг ашиглалтад хүлээн авахыг хориглоно. 1.3.9. Цахилгаан тоног төхөөрөмжийг хүлээж авах ба түүнд туршилт хийхийн өмнө түүнийг аюулгүй, найдвартай ажиллуулах нөхцөлийг хангасан байна. Үүнд: Цахилгаан техникийн ажилтнуудыг бүрдүүлж, сургалтад хамруулан мэдлэгийн шалгалт авсан байх Ашиглалт, аюулгүй ажиллагааны заавар, шуурхай ажиллагааны схем, техникийн бичиг баримтыг боловсруулж батлуулсан байх Хамгаалах багаж хэрэгсэл, сэлбэг, материал олж бэлтгэсэн, туршсан байх Холбоо, дохиоллын болон гал унтраах хэрэгсэл, аваарийн гэрэлтүүлэг, агаар сэлгэх төхөөрөмжийг ажилд оруулсан байх 1.3.10. Захиалагч /хэрэглэгч/ нь цахилгаан тоног төхөөрөмжийг гүйцэтгэгч байгууллагаас акт гарган. ашиглалтад хүлээж авсан байвал зохино.. 1.3.11. Шинээр суурилуулсан цахилгаан тоног төхөөрөмжийг ашиглалтад хүлээж авч, хүчдэлд залгах ажлыг “Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрэм”-д заасны дагуу гүйцэтгэнэ.
Оруулсан: 2014/09/09 19:24 Зассан: 2014/09/09 19:24   Зөвлөгөө оруулсан бригад
Их уншсан мэдээлэл

twittero button


Yahoo button

face book like button