Бригадын зөвөлгөө нь тухайн бригадын хамт олны ур чадварыг харуулахаас гадна захиалагчдад барилгын    ажлыг хөнгөвчлөхөд чухал болно.
Байрандаа засвар хийхдээ анхаарах зүйлс Байрандаа засвар хийхдээ анхаарах зүйлс

1. Банн болон ариун цэврийн өрөөний шvршүүр, банн, суултуур зэргийг солих гэж байгаа бол өөрийн оршин суудаг сууцныхаа сантехник холболтыг мэдсэний vндсэн дээр шинэ тоноглолуудаа худалдаж авахыг зөвлөе.

2. Сүүлийн vед өрөөний ханыг обойдоод түүнийгээ будах нь илүү тохиромтой. Хананы будгийг сонгохдоо хана , шал хаалганы өнгөтэй зохицуулж, өнгө хослох будаг сонгох бөгөөд хана, хаалгыг ижил өнгөөр буддаг болсон. Обойгоор бол Ханаа алаглуулсан хийх нь сүүлийн үеийн залуу гэр бүлийн шийдэл болсон гэдэгийг санаарай. өрөөний будгийн ажил хийхдээ мэргэжлийн хvнээс зөвлөгөө авч, өрөөний тавилга, хана, хаалга, тааз зэрэг интерьерийг бvхэлд нь шийдсэн зураг төсөл/Интериор/ гаргасны дагуу хийгээрэй.

3. Таазыг засахдаа энгийн, чимэглэлийн гэсэн 2 янзаар засч болно. Таазны засварыг зун, өвлийн улирал аль алинд нь хийхэд тохиромжтой.

4. Та ванн, гал тогооны өрөөндөө дүүжин тааз хийхээр шийдсэн бол бэлтгэлээ сайн хангах шаардлагатай. /өндөр шат, өрөм, дүүжин таазны материалууд, хамгаалалтын нvдний шил гэх мэт/.

5. Гараж барьж байхдаа гаражны хананд шүүгээ хий. түүн дотроо машины эд анги, тоног төхөөрөмжөө өрж тавь. Ингэвэл гаражны зайг зөв ашиглахаас гадна, гараж чинь эмх цэгцтэй болно.

6. Том өрөөтэй бол зарим өрөөгөө эвхдэг ханаар тусгаарлаж, ажлын өрөө, хүүхдийн өрөө гаргаж болно.

7. Байраа засч байхдаа гараар хийсэн жижиг бэлэг дурсгалын зүйлс, хэрэглэлүүдийг ашиглаж гэрээ чимээрэй.


Оруулсан: 2013/07/29 22:23 Зассан: 2013/07/29 22:35   Зөвлөгөө оруулсан бригад
Их уншсан мэдээлэл

twittero button


Yahoo button

face book like button