БАТ ХААНЫ БАЙЛДАН ДАГУУЛАЛТ 1237-1241 он.

БАТ ХААНЫ БАЙЛДАН ДАГУУЛАЛТ 1237-1241 он.

Бат хаан орос руу хөдлөхдөө цэргээ гурван зам хувааж,нэг анги нь Ижил мөрнийг хөвөөлөн,дорно зүгээс Суздальд дөхөн очжээ.Өмнөд замын цэрэг Рязаныг чиглэн,баруун замын цэрэг нь Воронёжийг чиглэн хөдөлжээ.Энэ үед Рязанийн ван Юрий Игоревич монголын цэрэг дөтөлж яваа мэдээ сонсоод Черниговын ван,Владимирийн вангуудад элч илгээж хамтарсан хүчээр монголчуудын эсрэг тэмцэхээр шийдээд байсан тул Бат хааны элчийг барьж хороосон хэрэг нь өөрийнхөө улсад мөхөл дуудсан хэрэг боллоо.

Яг цагаа тулахад Черниговын ван амнаасаа буцаж,Владимирын ван цөөн тооны цэрэг явуулсан тул Рязанчууд өөрсдийнхөөрөө хүчээр монголчуудыг зогсоох хүндхэн үүрэгтэй тулгарав.Энэ нь ч бүтэшгүй гэдэг нь тодорхой байсан тул Рязаны цэрэг 1237 оны 12 сарын эхээр нутгынхаа хил дээр ердөөл нэг өдөрийн дотор бут цохиулав.Бат хаан Рязанаас Ока голыг өгсөн цааш хөдөлж,Коломны дэргэд владимирын ван Юрий Всеволодовичийн дүүгийн цэрэг,рязаны Роман Игоревичийн цэргийг бут цохиод,москваг эзэлж,владимирын зүг хөдөллөө.Бат хаан оросын вангуудаас хамгийн хүчирхэг гэгдэж байсан суздалийн их ван Юрий Всеволодовичийг баруун жигүүрээс ороон авч,түүний цэргийг Дээд Новогород болон Псковын цэрэгтэй нийлэх боломжийг хаажээ.

Суздалын ван Сити гол дээр цэргээ байрлуулахдаа оросын өмнөд ванлигуудын туслах цэрэгтэй нийлэх,байдал ашиггүйгээр эргэсэн тохиолдолд Новогород руу ухрах боломжтой байх төлөвлөгөөтэй байв.Гэтэл энэ төлөвлөгөөг тагнаж мэдсэн Бат хаан Москваг эзэлж,Торжокийг бүслэн хаасан явдал Суздалын вангийн тактикыг биелэх боломжгүй болгов.Тийм учираас Суздалын ван Сити голын дагуу Тверийг чиглэн хөдөлжээ.Гэвч монголчууд суздалын вангаас хурдан хөдөлж суздальчуудыг баруун этгээдээс нь хаман авав.Ийнхүү суздалийн ванг бут цохисны дараа Бат хаан Торжок,Тверийг авч Дээд Новогород руу хөдөлсөн боловч гол ус хайлж намаг шавар дунд явах нь хүнд болсон тул,Ижил,Доны сав газарт цэргээ буулган бусад замын цэрэгтэйгээ нийлэн хүн малаа амраав.Дон мөрний чанадад бүрэн дарагдаагүй куманууд монгол цэргийн ард бугшиж,өмнө зүгээс монголын харуулд черкесүүд халдаж байсан учираас Бат хаан 1238 оны хавар цэргээ Дон,Донецийн билчир рүү татлаа Эндээс Мөнх,Хадааны цэргийг Хойд Кавказ руу черкесүүдийг дайлуулахаар,

Бэрх жанжиныг Донец голыг гатлуулан кумануудыг дайлуулахаар мордуулжээ.Энэ нь дараагийн дайн тулааны үед ямар нэгэн дайсан зүүн жигүүрээс цохих аюулыг арилгах гэж хийсэн болно.Мөн бослого дэгдээсэн мордовчуудыг даруулахаар Гүюгийг илгээж,Муром,Гроховец хотуудыг эзлэн авахуулав.Днеприйн дунд биеийн дагаж орсон оросын хотуудыг хүнсээр хангах ар талаа болгоод 1239 оны намар байлдан дагууллаа үргэлжлүүлэхээр хөдөллөө. Энэ оны намар одоо хэрүүлийн алим болоод буй Крымийн хойгийг монгол цэргүүд эзлэн авлаа.Батын явуулсан элчийг Киевийг захирч байсан Черниговын ван барьж хороон монголчуудын эсрэг байлдана гэж байсанч ойртон ирж буй сургаар нь хотыг орхин Унгар луу зугтан одлоо.Монгол цэрэг 1240 оны зун Переяславль,Черноговыг эзлэн аваад Киевт тулж очлоо.Энд монгол цэрэг нөгөө замын цэрэгтэйгээ уулзан европ руу хийх байлдааны ажиллагааг эхлүүлэх гэж ирсэн болохоос хотыг эзлэн авахын тулд хүч бөөгнүүлээгүй байдаг.Бат хаан Киев руу арван хүнтэй элч илгээн урьдны нүглээ цайруулах боломж олготол ван Михиал Всеволодович бас л элчийг нь хороосон тул монголчууд давхар өс нэхэн байлдав.Киев хот ганцхан өдөрийн дотор буюу 1240 оны 12 сарын 5 нд монголчуудын гарт оров.Энэ үед куманы хаан Котян унгарын ван дөрөвдүгээр Белад элч заран өөрийг нь өмгөөлөлдөө авах юм бол католик шашинд ороход бэлэн байгаагаа мэдэгдэв.1239 онд Бела ван өөрийн биеэр Котяныг дөрвөн түмэн албатых нь хамт хил дээрээ тосон авч өмгөөлөлдөө багтааснаар монголчуудын дайсан болох замаа өөрөө засав.

Бат хаан Бела ван кумануудыг ивгээлдээ авсан мэдээ сонсоод тулган шаардах бичиг илгээв.Энэ захианд "манай албат кумануудыг таны бие ивээж суудгийг сонслоо.Та тэднийг ивээж суудгаа зогсоож,тэднийг бидэнд дайсан болгодгоо боль гэж тушааж байнам.Суурин бус нүүдэлчин тэд дайжиж зугтахдаа гарамгай билээ.Харин суурин амьдралтай та надаас хаашаа зугтаж одох билээ"гэжээ.Энэхүү тулган шаардлагыг явуулсны дараа Бат хаан Карпадад цэргийн зөвлөлөө хуралдуулж төв европын асуудлыг авч хэлэлцэв.Энэ зөвлөгөөнөөс унгарын ван кумануудыг гаргаж өгөхөөс татгалзвал түүнийг дайлахаар мордох,түүний тулд Байдар ноёнд цэрэг гарган өгч алгинчлуулахаар тогтжээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE & SHARE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд brigad.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99524041 утсаар хүлээн авна.
Их уншсан мэдээлэл

twittero button


Yahoo button

face book like button