3D хэвлэх машинаар өдөрт 10 байшин барьж байна

3D хэвлэх машинаар өдөрт 10 байшин барьж байна
 Орчин цагт дэвшилтэт техник технологи бүхий л салбарт хурдацтай тархаж, аливаа үйлдвэрлэлийн явц улам бүр амар хялбар болсоор байна. Үүний нэг жишээ нь барилга байгууламжийг хэвлэж үйлдвэрлэх болсон явдал юм.
      Хятадын нэгэн компани 3D хэвлэлийн технологи ашиглан өдөрт 1 давхар 10 хүртэлх тооны байшин барьж байгаа нь уламжлалт барилгын ажлаас илүү хямд, хурдан, аюулгүй арга хэлбэр болж байгаа ажээ. “WinSun Decoration Design Engineering” компани тус бүр нь 10 м өргөн, 6,6 м өндөртэй 4 ширхэг аварга том 3D хэвлэгч ашиглан Шанхай хотод байшин барьж байгаа тухай Хятадын Xinhua агентлаг мэдээлжээ. Цемент болон барилгын хог хаягдал ашиглан ханыг үе үеэр нь хийх бөгөөд хэвлэгч машиныхаа хэсгүүдийг хилийн чанадаас худалдан авч, Сужоу дахь үйлдвэрт угсарсан байна.
      Энэхүү шинэ төрлийн байгууламж нь байгаль орчинд ээлтэй төдийгүй төсөв мөнгөнд ихээхэн хэмнэлттэй ажээ. Дунджаар 195 м.кв талбай бүхий барилгыг барих өртөг 5000 доллараас хэтрэхгүй гэнэ. Үйл явцыг хурдасгахын тулд хурдан хатдаг тусгай цемент ашигладаг байна.

 







Манай сайт танд таалагдаж байвал LIKE & SHARE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE & SHARE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд brigad.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99524041 утсаар хүлээн авна.
Их уншсан мэдээлэл

twittero button


Yahoo button

face book like button