Архитектур төлөвлөлт, барилгын хийц технолги , ахуйн техник гэсэн гурван үндсэн хүчин зүйлийг зохистой, үр ашигтайгаар цогцлуулан төлөвлөснөөр барилгыг эрчим хүчний хэмнэлттэй барих боломж бүрдэнэ.
Бага энергийн буюу эрчим хүчний хэмнэлттэй барилгыг дараах байдлаар тодорхойлж болно.
1. Барилгын бүх гадаргуу нь маш сайн дулаалгатай чанар сайтай байх
2. Дулаалгын хэлбэр хийц шийдлийг зөв зохион төлөвлеж нягт нямбай гүйцэтгэсэн байх ёстой бөгөөд дулааны гадагшлах урсгалыг үүсэх бүхий л боломжийг хязгаарласан. Мөн хүйтэн гаднаас дотогшлох урсгалыг
3. Барилга нь цомхон хэлбэртэй буюу аль болох гадаргуугийн талбай багатай байх
4. Барилгын хашлага бүтээц нь ендөр битүүмжлэлтэй
5. Хяналттай, хэрэгцээнд нь таарсан агаар сэлгэлттэй буюу агааржуулалтын хоолой
6. Хийц төлөвлөлтийн аргаар нарны эрчим хүчийг ашиглах боломжийг бүрдүүлсэн.
7. Халаалтын болон салхивчийн систем нь уян хатан тохируулгатай
8. Хэрэгцээнд нь таарсан халаалтын зуух, системтэй.