Хятадад ар араасаа бослого дэгдсээр байна

Хятадад ар араасаа бослого дэгдсээр байна
Хятад орныг бослого, эсэргүүцлийн хөдөлгөөн нөмрөн авлаа.
 
Тус улс даяар ард түмний бослого ээлж дараалан гарсаар байгаа бөгөөд зөвхөн ганцхан өдрийн байдлаар, тодруулбал 6-р сарын 6-нд Хятадын 44 нутагт бослого, хөдөлгөөн дэгдсэн байна. 
 
Сүүлийн хэдэн өдөр л гэхэд Цзянсу, Чжэцзян, Гуанси, Гуандун зэрэг нутагт томоохон эсэргүүцлийн ажиллагаа явагджээ. 
 
6-р сарын 8-нд Гуандун мужийн Гуанчжоу хот орчмын Танси тосгоны оёдлын олон үйлдвэрийн ажилчид, орон нутгийн иргэд нийлсэн хэдэн мянган хүмүүс бараг 5 цагийн турш цагдаа нартай мөргөлджээ. Энэ үеэр цагдаагийн хэдэн машиныг эвдэж сүйдэлсэн бөгөөд нэлээд олон хүн баривчлагдсан аж.

7-ны өдөр Гуанси мужийн Паньхуан тосгоны олон арван тариачид газрыг нь хураахаар ирсэн түшмэд, цагдаа нарыг эсэргүүцэн босчээ. Энд 4 хүнийг баривчилсан. 

6 –ны өдөр Цзянсу мужийн Сяншуй хошууны Сяншуйчао нутагт 200 гаруй тариачид болон 500 гаруй цагдаа нарын хооронд мөргөлдөөн гарчээ. Хятадын төр засаг энд төмөр зам барихын тулд 4 эксватортой ирж, тариачдын тариалангийн талбай, орон гэрийг устгаж эхэлсэн юм байна. Энэ үеэр дор хаяж 6 хүн шархаджээ. Бэртэж шархадсан хүмүүст эмнэлгийн тусламж үзүүлэх нь бүү хэл зүгээр л хажуу тийш шидэлж байсан гэж гэрчүүд ярьж байна.

5-ны өдөр мөн ийм явдал Чжэцзян мужийн Таоюань тосгонд болсон байна. Энд мөн хэдэн хүн шархдаж, олон хүнийг баривчлаад явжээ. 

Хятад даяар ард түмний эсэргүүцэл, дургүйцэл улам ихэссээр байгааг гадаадын хэвлэл мэдээллийн байгууллагууд онцолж байна. Зөвхөн албан мэдээнээс үзэхэд 2008 онд 80 мянган удаа ийм бослого хөдөлгөөн гарсан байв. Харин түүнээс хойш Хятадын эрх баригчид энэ талаар мэдээ нийтлэхээ больсон ажээ. 

Гэхдээ 2013 оны албан ёсны нэгэн нууц тайланд дурдсанаар Хятадад жил тутам ардын бослого, хөдөлгөөн 30%-иар ихэсдэг гэжээ.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 Эх сурвалж http://mnews.mn/
Манай сайт танд таалагдаж байвал LIKE & SHARE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд brigad.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99524041 утсаар хүлээн авна.
Их уншсан мэдээлэл

twittero button


Yahoo button

face book like button