Өрөг гэдэг нь байгалийн болон хиймэл чулуун материалыг хооронд нь зуурмагаар гагнан нэгэн цул биет болгон барилгын бүтээц эдлэл болгон өрөхийг хэлнэ. Өргийн ажлын үр дүнд суурь, хана, багана, ялуу, арк зэрэг бүтээцүүд бий болдог. Тоосгон өргийг өрөхөд 2 тоосгоны хоорондох зай буюу хэвтээ босоо анг (шов) зуурмагаар холбож гагнана. Тоосгон ханыг даацын ба даацын бус гэж ангилна. Даацын хана гэж 38см, 51см, 64см зузаантай тоосгон хана, даацын бус хана гэж 12см, 25см зузаантай ханыг хэлнэ. Өргийн ажлыг зориулалтаас хамааруулж үндсэн гурван системээр өрдөг. Үүнд: Гинжин үет буюу 1 үет, олон үет буюу 6 үет, гурван үет системүүд байна. Жишээ нь: гурван үет системээр багана, дөр хана өрөх гэх мэт.
Өрөг эхлэхийн өмнө барилгын эргэн тойронд бүрэн тэгшилгээ хийгдэж, тэгшилгээ нь газрын төвшингээс дээш 15 см –аас багагүй байх ба түүн дээгүүр ус тусгаарлагчийг / цемент:элс = 1:3 / зуурмагаар 2см зузаан хийж 12-24 цаг эгшээсэн байна. Хэрэв хөрс нь нойтон ус чийгтэй бол ус тусгаарлагчийг хар тос /битум/, хар цаас хийх ба ер нь суурийн гадна талаар усны хамгаалалт хийж өгөхийг мартаж болохгүй.
Тэр хоорондох хэвтээ босоо зайг зуурмагаар гагнаас хийж өгснийг өргийн ан гэнэ. Ан нь Хэвтээ, босоо гэсэн 2 янз байх бөгөөд хэвтээ босоо заадасны зуурмагийн зузаан 10мм-ээс багагүй 15 мм-ээс ихгүй байна. Барилгын ханын бат бэх нь өргийн холболтын дүрмийг сайтар биелүүлснээр зохих шаардлагандаа хүрдэг энэ нь зэргэлдээ 2 эгнээний дагуу заадас давхцахгүйгээр өрлөгийг хийнэ. Бүх хэвтээ заадсуудыг зуурмагаар дүүргэж өгнө.
Өргийн зуурмаг: Зуурмаг нь тоосго буюу чулууны дээд доод дэвсгэрийг тэгшлэн дээрээс ирэх ачааллыг доод тоосгонд тэгш дамжуулах үүрэгтэй. Нөгөөтэйгүүр тоосгоны хэвтээ ба босоо бүх анг (хөндлөн, дагуу) зуурмагаар нягт дүүргэж, ус чийг ба агаар салхи сийгэхгүй болгоно. Өрөгт 4, 10, 25, 50, 75, 100, 150, 200 маркийн зуурмаг хэрэглэнэ. Өргийн ажилд гол төлөв холимог зуурмаг хэрэглэдэг. Холимог зуурмагт цемент (холбогч) шавар буюу шохой (налархайжуулагч) элсээр найруулж зуурна.
Зуурмагийн төрөл
|
Марк
|
Цемент М-400 /тн/
|
Шохой /тн/
|
Уулын элс /м3/
|
Ус /м3/
|
Шохойн зуурмаг
|
10
|
0.096
|
0.13
|
1.14
|
0.69
|
Шохой-цементэн зуурмаг
|
25
|
0.121
|
0.12
|
1.13
|
0.62
|
Шохой-цементэн зуурмаг
|
50
|
0.231
|
0.09
|
1.12
|
0.55
|
Цементэн зуурмаг
|
25
|
0.22
|
1.03
|
0.3
|
|
Цементэн зуурмаг
|
50
|
0.231
|
1.15
|
0.32
|
|
Цементэн зуурмаг
|
75
|
0.352
|
1.14
|
0.32
|
|
Цементэн зуурмаг
|
100
|
0.462
|
1.11
|
0.3
|
|
Цементэн зуурмаг
|
150
|
0.476
|
1.06
|
0.3
|
|
Цементэн зуурмаг
|
200
|
0.52
|
1.04
|
0.24
|
Өргийн хийцлэлийн байдал
|
Ханын зузаан
|
Зарцуулагдах материал
|
||||
1м3 өрөгт
|
1м2 хананд
|
|||||
тоосгоор
|
см-ээр
|
тоосго, ш
|
зуурмаг м3
|
тоосго, ш
|
зуурмаг м3
|
|
Шавардлага хийгдэх хана /ердийн /
|
0.5
|
12
|
422
|
0.192
|
51
|
0.023
|
1
|
25
|
408
|
0.224
|
102
|
0.056
|
|
1.5
|
38
|
399
|
0.235
|
152
|
0.089
|
|
2
|
51
|
396
|
0.240
|
202
|
0.122
|
|
2.5
|
64
|
395
|
0.243
|
253
|
0.156
|
|
Дунд зэргийн нарийвчлалтай шавардлага хийгдэх тоосгон хана
|
1.5
|
38
|
403
|
0.235
|
182
|
0.105
|
2
|
51
|
400
|
0.24
|
233
|
0.138
|
|
2.5
|
64
|
399
|
0.243
|
283
|
0.173
|
Өрөг өрөх ажлын дараалал
Тоосгон өрөг өрөх арга барил
Ханын өргийг хийхэд дор дурьдсан аргыг хэрэглэнэ.Үүнд:
а. Зуурмагийг нийвийгээр тэгшлэн шахаж өрөх
б. Тоосгоны ирмэгээр зуурмаг түрж өрөх
а. Зуурмагийг нийвийгээр тэгшлэн шахаж өрөх
Энэ аргаар өрөхөд өрөгч баруун гартаа нийвий барьж, дэвссэн зуурмагийг тэгшлэн нийвийний ирмэгээр хусан түрж , урьд өрсөн тоосгоны босоо гадаргад ан болгож, зүүн гараар тоосгыг өрж тавина. Ангаар гадагшаа илүү гарсан зуурмагийг нийвийгээр хусан авч өрөгт хэрэглэнэ.. Өрөг хийхэд өрөгчийн баруун нийвий, зүүн гараар тоосго байрлуулна. Энэ аргыг хэрэглэхэд өрөг нь бат бөх цэвэр болох бөгөөд өрөгчийг олон ажилбар хийхэд хүргэнэ.
б. Тоосгоны ирмэгээр зуурмаг түрж өрөх
Өрөгч тоосгыг зүүн гараар авч тоосгоны ирмэгээр зуурмаг тэгшлэн урьд өрсөн тоосгонд шахаж байрлуулна. Илүү гарсан зуурмагийг нийвийгээр хусаж авна. Энэ аргыг хэрэглэхэд зуурмагийн хөдөлгөөнт чанар нь конусын живэлтээр 8-9 см байна. Хэтэрхий шингэн зуурмаг хэрэглэвэл өргийн заадасаар шахагдан гарч зуурмагийн хорогдол их гарч гадна ханыг бохирдуулна. Ханын өргийн гадна ба дотор эгнээний дундхыг тоосгоор дүүргэхэд зуурмагийг тэгшлэн хоёр гараар нэгэн зэрэг хоёр тоосгыг зуурмагт шахаж тэгшлэн суулгана.