Арьс ширний үйлдвэрийг шилжүүлэхэд 100 тэрбум төгрөг шаардлагатай

Арьс ширний үйлдвэрийг шилжүүлэхэд 100 тэрбум төгрөг шаардлагатай

Улаанбаатар хотод ажилллаж байгаа арьс ширний үйлдвэрүүдийг Дархан-Уул аймаг руу 2017 он гэхэд нүүлгэсэн байна гэж үзсэн Улсын их хурлаас тогтоол гаргажээ.  Арьс ширний үйлдвэрүүд нүүх сонирхолгүй байна. Харин эдгээр үйлдвэрүүдийг шилжин суурьшуулахад 100 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэх тооцоог салбарын яам нь гаргажээ. 150-160 тэрбум төгрөгөөр худалдаа нь  эргэлддэг арьс ширний 130 гаруй үйлдвэр бий. Харин Улаанбаатар хотод 30 гаруй үйлдвэр ажиллаж байна. Хавар болонгуут хатан туул гэсч бохирдол ил гарч ирдэг. Харгиа цэвэрлэх байгууламжид арьс ширний үйлдвэрүүдийн бохирыг бүрэн цэвэрлэж байгаа гэхдээ нэг шоо куб бохир усыг 6000 гаруй төгрөгөөр цэвэрлэж байгаа. Харгиа цэвэрлэх байгууламжийн бохир ус цэвэршүүлэх үнэ 10 дахин өссөн байна. Дархан-Уул аймагруу биш харин Улаанбаатар хотоос гаргахыг арьс ширний үйлдвэрүүд дэмжиж байгаа юм.  Одоогоор Дархан-Уул аймгийн 4 газарт арьс ширний үйлдвэрийг барихаар судалгаа хийж байна. Дархан-Уул аймгийн иргэдийн хурлаас эдгээр 4 газрын нэг байршлыг нь сонгож өгөх юм. Арьс ширний үйлдвэрүүдийг нүү гэж төрөөс шахаад тал газар аваачаад хаячихгүй. Дархан-Уул аймагт дэд бүтцийг нь шийдэхэд ойролцоогоор 100 тэрбум төгрөг шаардагдана.  Хан-Уул дүүргийн Арьс ширний үйлдвэрүүдийн орчмын газрыг улс төрчид авах гэж арьс ширний үйлдвэрүүдийн муу муухайг дуудаж эхэлсэн. Харин одоо тэр хүслээ биелүүлэх гэж үйлдвэрүүдийг нүүлгэх гэж байна гэж зарим бизнес эрхлэгчид хардаж байгаа юм.

Эх сурвалж hunnu.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE & SHARE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд brigad.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99524041 утсаар хүлээн авна.
Их уншсан мэдээлэл

twittero button


Yahoo button

face book like button