Газрын тосны газрын дарга асан Д.Амарсайхан хорих 461-р ангийн уулзалтын өрөөнд амьсгал хураасан талаарх харамсалтай мэдээллийг бид цаг алдалгүй та бүхэнд хүргэсэн. Тэгвэл түүнийг тархины судасны хатуурал өвчтэй байсан талаар эх сурвалжууд хэлж байгаа ч ШШГЕГ-аас нойр булчирхайн үрэвсэлтэй байсан хэмээн няцаагаад байгаа. Хоригдож байх хугацаанд нь найман удаа нарийн мэргэжлийн шинжилгээ хийсэн, нийтдээ давхцсан тоогоор 25 удаа өмгөөлөгчтэйгээ уулзаж, ар гэрийхэн нь найман удаа эргэж очжээ. Одоогоор талийгаач Д.Амарсайхан ямар шалтгааны улмаас нас барсан гэдэг тодорхойгүй байна. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийнхэн шинжилгээ хийсний дүнд нас барсан шалтгааныг тогтоох юм.
Хорих ангийн камер шүүхэд 5 сарын 13-ны өдөр нас барахаас нэг цагийн өмнө
Шүүх шинжилгээний хариу 14 хоногийн дараа гарахаар бүх юм тодорхой болно. Харин өчигдөр МАН-ын бүлэг талийгаачийн ар гэрийнхэнтэй уулзсан талаар мэдээлэл хийсэн. Талийгаач нь тус намын бага хурлын гишүүн байсан аж. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр хэлэхдээ " Талийгаачийн ар гэрт бид нар очлоо. Түүнийг эмчлүүлж болохгүй гэдэг тушаалыг дээрээс өгсөн байна. Энэ тушаалыг хэн өгснийг тодруулах хэрэгтэй. Мөн амьсгал нь хаагдахад цээжин дээр нь хүчтэй дарсаар байгаад гурван хавиргыг хугалсан байсан. Ар гэрийнхнийх нь хүсэлтээр дэлгэрэнгүй мэдээлэл өгмөөргүй байна” гэсэн хариултыг өгсөн юм. Үнэхээр хорих 461-р ангийн эмч нар дээрээс тушаал авч талийгаачид эмчилгээ хийхгүй байсан уу, яагаад гурван хавиргыг нь хугалсан гэсэн асуулт гарч ирж байгаа юм.
АТГ-с тус хэрэгтэй холбогдуулан Д.Амарсайхан агсны төрсөн ахын хүү мөн шалгаж байгаа аж. Төрсөн ахын хүү 29 настай Ц.Чандмань гэх залууг өнгөрсөн оны 10-р сараас хойш хорих 461-р ангид цагдан хорьж, шалгаж байгаа юм байна.Түүний йтөрсөн ахынхан нь хүүхэд мөн л эрүүл мэндийн шалтгаантайг эх сурвалж хэллээ. Тодруулбал Ц.Чандманийг “бөөрний дутагдалтай” гэсэн оноштойгоор батлан даалтад гаргах хүсэлтийг түүний өмгөөлөгчид АТГ-т хэд хэдэн удаа гаргасан ч зохих албан тушаалтнууд нь зөвшөөрөл олгохгүй байгаааж.
“Өдрийн сонин” өнөөдрийн дугаартаа талийгаачийн нас барахаасаа нэг цагийн өмнөх зураг, ахтайгаа уулзаад өрөө рүүгээ явж байгаа зургийг гаргасан байна. Мөн Баянгол дүүргийн цагдаа прокрор, эмч нар задлан хийж байгаа аж. Энэ ажлыг эрүүл мэндийн яам, Хууль зүйн яамны хамтарсан ажлын хэсгийн хяналтан дор явуулж буй гэнэ.