АН Х.Баттулгын оронд өөрийхөө хүнийг тавина
Өнгөрсөн баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга Засгийн газрын гишүүнээс огцрох хүсэлтээ өргөн барьсан. Түүний ийнхүү огцрох болсон шалтгаан нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн барьсан гишүүдийн “давхар дээл”-ийг тайлах хуулийн төсөлтэй холбоотой гэсэн таамаг бий. Тодруулбал, Х.Баттулга гишүүн анхнаасаа энэхүү “давхар дээл”-ний хуулийн төслийг дэмжиж байсан бөгөөд үүнээс болж намын эсрэг байр суурьтай гэж буруутгагдаж улмаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн доторх хагаралдаан нэмэгдсэн гэж хэлж болно.
Одоогоор АН-ын зүгээс “дан дээл”-тэй сайдынхаа талаар албан ёсны мэдээлэл гаргаагүй байгаа хэдий ч түүний саналыг хүлээн авч байгаа бололтой. Учир нь Х.Баттулга сайдын оронд суух шинэ сайдын талаарх яриа гараад хэд хонож байна. Ямартаа ч АН-ын зүгээс өөрийн хүсэлтээр огцорсон сайдын оронд намын гишүүнээ тавихаар болжээ. Тодруулбал, ҮХАА-н сайдын суудалд Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж болон тус яамны Төрийн нарын бичгийн дарга Х.Золжаргал нарын нэр яригдаж байна.
Харин Ерөнхийлөгчийн зүгээс түүний зөвлөх А.Ганбаатар болон Л.Пүрэвсүрэн, Тамгын газрын дэд дарга Б.Нэргүйгийн нэр ч хавчуулагджээ. АН-ын анхны хуваариар бол энэ суудалд МоАХ-ны хүн байх ёстой гэдэг шуум ч байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд brigad.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс
суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой
санал гомдлыг 99524041 утсаар хүлээн авна.