“Жаст-Агро” ХХК мах нөөцлөх нэрээр төсвийн мөнгийг “шамшигдуулав”

“Жаст-Агро” ХХК мах нөөцлөх нэрээр төсвийн мөнгийг “шамшигдуулав”

Нөөцийн мах нэрээр “мөнгө угаадаг” компаниуд эхнээсээ илэрлээ. “Жаст-Агро” ХХК нь нийслэлийн хүн амын хаврын хэрэгцээний махны 37,6 хувийг бэлтгэхээр гэрээ байгуулсан байдаг. Гэвч 12,3 хувийг нийлүүлжээ. Өөрөөр хэлбэл гэрээнд хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэсэн үг. Ингэж нөөцийн махыг  дутуу бэлтгэсэн хэрнээ ямар ч хариуцлага хүлээгээгүй байна.

Засгийн газраас мах нөөцлөх ажил нь ямар  ч ахицгүй байгааг шалгалтаар тогтоожээ. 2012 онд нөөцийн мах нийлүүлэх  санхүүжилт болох эргэлтийн хөрөнгөд “Худалдаа хөгжил” ,  “Хаан”  банкнаас нийтдээ 87 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Харин “Хадгаламж”  банкнаас “Жаст-Агро”ХХК-д 76,1 тэрбум төгрөг олгожээ.

Мөн “Жаст-Агро”ХХК  махыг гулуузаар хэрэглэгчдэд өгчихөөд савлаж зарсан гээд 2,9 тэрбум төгрөг илүү авсан байх юм.  Хийгээгүй ажлаа хийсэн болгоод төсвийн мөнгөнөөс  “Жаст-Агро” ХХК  завшиж байхад Сангийн яам,  Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны мэргэжилтнүүд нүд нь сохор мэт өнгөрч, хяналт тавиагүй байгааг юу гэж ойлгох вэ?  

Хяналтгүй төрийн бодлогогүй хэрэгжсэн нөөцийн махны хөтөлбөрөөс 2 тэрбум 698 сая 800,000 төгрөг завшсан “Жаст-Агро” ХХК  усанд хаясан чулуу шиг ул мөргүй алга болчихож. 

Харин одоо Монгол улсын засгийн газар нөөцийн мах бэлтгэх шаардлагагүй гэж үзлэж буй. Шалтгаан нь үндэсний аудитын газраас нөөцийн мах бэлтгэснээр махны үнэ тогтворжихгүй байна гэх дүгнэлт гаргасан байна. Дээрээс нь нөөцийн мах бэлтгэх зорилготойгоор төсвийн мөнгийг илүү зарцуулсан тохиолдол илэрсэн учраас тэр.

Өөрөөр хэлбэл нийт 163,1 тэрбум төгрөгийг мах нөөцлөхөд зарцуулсан байх юм. Гэвч үр дүн нь харагдахгүй байна. “Засгийн газар, Монголбанк махны үнэ буурч инфляцийг  тогтворворжуулна гэж энэхүү дэд хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Гэтэл дэд хөтөлбөр үр дүнгээ өгсөнгүй. Харин ч эсэргээрээ зарим мөнгийг зориулалтын бусаар зарцуулсан ноцтой асуудал сөхөгдөж байна.  Үндэсний аудитын газраас махны нөөцийн талаарх бодлогын хэрэгжилт зорилтот хэмжээндээ хүрээгүй байгааг тогтоосон. Энэ дүгнэлтээс харахад мах нөөцөлсөнөөрөө махны үнэ буурч инфляци уруудаагүй байгааг шууд илтгэж байна.

Нэмж хэлэхэд санхүүгийн хяналтын байгууллагынхан иргэдээс мах нөөцлөх шаардлагатай юу гэсэн асуултыг асуужээ. Гэтэл махны үнэ буурахгүй байгаа шалтгаан нь төрийн бодлого дутагдсантай холбоотой гэж 27,8 хувь нь хариулсан байна. Харин 13 хувь нь  нөөцийн махны хөтөлбөрийн хэрэгжилт тааруу байна гэж үзжээ. Махны үнэ буурахгүй байгаа нь мах бэлтгэн нийлүүлэгч, ченжүүдийн хуйвалдаанаас болж буурахгүй байна гэж нийт судалгаанд оролцсон иргэдийн 22,2 хувь нь үзсэн байна.

 

Эх сурлавж hunnu.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE & SHARE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд brigad.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99524041 утсаар хүлээн авна.
Их уншсан мэдээлэл

twittero button


Yahoo button

face book like button