УИХ-ын гишүүн, МАН-ын Улаанбаатар хот хариуцсан нарийн бичгийн дарга Д.Сумъяабазар, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь МАН-ын бүлгийн даргын үүрэг гүйцэтгэгч Т.Гантөмөр, бүлгийн ажлын албаны дарга Ж.Батбаясгалан нар “Нийслэлийн данхайсан бүтэц” сэдвээр хэвлэлийн бага хурал хийлээ. Өнгөрсөн онд нийслэлийн төсвийг хэлэлцэх үед нийслэлийн МАН-ын бүлгээс бүтцээ хумих, орон тоогоо цөөлөх санал хүргүүлсэн боловч хэрэгжүүлээгүй аж. Тэд энэ үеэр нийслэлийн бүтэц, орон тоо, зардал сүүлийн хоёр жилд хэрхэн нэмэгдэж байгааг тоо баримтад түшиглэн танилцуулсан юм.
5
-Нийслэлийн дарга нарын зардлаар өнөөдөр 680 оронтой хүүхдийн цэцэрлэг барихаар хэмжээний мөнгө. Нийслэлийн зардлыг хогны ногоон уутны төсвөөс эхлээд танах хэрэгтэй гэж УИХ-ын гишүүн, МАН-ын Улаанбаатар хот хариуцсан нарийн бичгийн дарга Д.Сумъяабазар онцлов. Тиймэээс данхайсан бүтцийн хамгийн том жишээ болж байгаа нийслэлийн бүтэц, орон тоо, их хэмжээний зардлыг төсвийн хэмнэлттэй уялдуулан шийдэх шаардлагатай гэж үзэж байна.
5
Эх сурвалж shuud.mn