Ч.Хvрэлбаатар: АН-ынхаан, Та нар бvлгийн даргаа соль! Эдийн засаг 10% сэргэнэ. Тэнгэрээс тоогоо асуудаг сайдаа соль! Ахиад 10% сэргэнэ

Ч.Хvрэлбаатар: АН-ынхаан, Та нар бvлгийн даргаа соль! Эдийн засаг 10% сэргэнэ. Тэнгэрээс тоогоо асуудаг сайдаа соль! Ахиад 10% сэргэнэ

Эдийн засгаа 100 хоногт багтаан эрчимжүүлнэ гэж ам гарсан эрх баригчид төлөвлөгөөгөө батлуулаад ажилдаа гарлаа. 12 хоногийг өнгөрөөв. Амьдралд мэдэгдэх юм юу ч алга гэж ард түмэн ярилцах болов. Харин Шинэчлэлийн Засгийн газрынхан илэрхий сандрах болсон гэж эх сурвалж мэдээлэв. Заасан хугацааныхаа 10/1-ийг ардаа орхиод ахиц байдаггүй. Харин хоорондоо л их муудалцах нь л нэмэгдлээ гэсэн мэдээлэл үе үе ирэх боллоо.

            Эрх баригчидад хийж байгаа доривтой ажил алга.  Эрх баригчдын бодлогогүй алхам, сөрөг хүчний нэгдмэл байдал, Шинэчлэлийн засгийн газрын зөрчил, бие даагчдын "биеэ үнэлэх" ажиллагаа, "Шударга бус" эвслийн шударга бус ажиллагаанаас болоод төрийн хямрал бодитой боллоо. Үүнийг гэрчлэх ганцхан тоо хэлье. УИХ-ын хаврын чуулган эхлээд 48 хонож байна. Энэ хугацаанд УИХ ганцхан тогтоолын төсөл баталсан гэсэн ёжлол газар авч байна. Бусад үед нь Х.Тэмүүжинг огцруулах, Х.Баттулгыг чөлөөлөх, ээлж дараалсан завсарлагууд, О.Баасанхүүгийн ойлгомжгүй тоглолтуудыг хийсээр байгаад хийсэн ажилгүй сууж байна. Бас УИХ-аар хэлэлцсэн ихэнх хуулиа чанаргүй гээд буцаасан. Ерөнхийлөгчийн санаачилсан хоёр ч хуулийг унагачихсан. Энэ талаар УИХ албан ёсоор тайлбар хийх биз. Саяхан УИХ-ын дарга З.Энхболд байнгын хороо хүртэл хуралдаж чадахаа байсныг онцолсон нь нийгмийн анхаарлыг ихээхэн татав. Тэгээд ч УИХ-ын дарга З.Энхболд төр засгийн замбараагүй байдал газар авах болсныг төр засгийн өндөрлөгүүдээс ганцаараа ард түмэнд үнэнийг хэлээд байгаа. Бусад нь таг. Бүх юм сайхан байгаа. Сайхан юм бод гээд л суух болсон.

            Төрийн завхарал ингэж өргөжиж байгаагийн зэрэгцээ эдийн засгаа 100 хоногт сэргээнэ гэсэн эрх баригчдын алхам улам л ойлгомжгүй болж байна. Учир нь эрх баригчдын бодлого тодорхойлж байгаа хүмүүс нийгэмд сайнаар харагдахаа болив. Энэ тухай УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар өчигдөр байнгын хороон дээр хэлсэн юм . Тэрээр "АН-ынхаан, Та нар бvлгийн даргаа соль! Эдийн засаг 10% сэргэнэ. Тэнгэрээс тоогоо асуудаг сайдаа соль! Ахиад 10% сэргэнэ" гэсэн айхтвар ёжтой зөвлөлгөөг өглөө. Ч.Хүрэлбаатарын үгэнд "элэгдүүлсэн" олонхи хий л бухимдсаар суусан. Харин Ч.Хүрэлбаатар үнэнийг хэллээ гэж олон нийт шуугиж байна. АН-ын партизануудаас эхлээд залуучууд нь ч гэсэн сөрөг намын гишүүн хэлсэн болохоос биш үнэн үг хэмээн толгой сэгсэрэх болов.

            Үнэхээр Ч.Хүрэлбаатарын зөвлөлгөөний дагуу энэ хоёр эрхэмээ сольж эдийн засгаа 20% сэргээх үү? эсвэл нэг мөсөн унагаж авах уу? гэдэг сонголт АН-ынхны өмнө байна.

Эх сурвалж 24tsag.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE & SHARE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд brigad.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99524041 утсаар хүлээн авна.
Их уншсан мэдээлэл

twittero button


Yahoo button

face book like button