МЭДЭГДЭЛ: "Изинис Эйрвэйз" үйл ажиллагаагаа зогсоосноо зарлалаа

МЭДЭГДЭЛ: "Изинис Эйрвэйз" үйл ажиллагаагаа зогсоосноо зарлалаа

Иргэний агаарын тээврийн "Изинис Эйрвэйз" компани үйл ажиллагаагаа зогсоосон тухай мэдээллээ өөрийн сайт дээрээ зарлажээ. Тус компани нь Дорнод,  Хөвсгөл, Өмнөговь, Увс,  Баян-Өлгий  зэрэг 5 аймгийн 6 чиглэлд, мөн олон улсын 1 чиглэлд Өвөр Монголын Өөртөө Засах орны Хөлөнбуйр аймгийн Хайлаар хот руу тус тус тогтмол болон захиалгат нислэг үйлддэг байсан билээ. 

Тус компанийн үйл ажиллагааг зогсоосон талаар өнөөдөр ажилчдад нь дуулгасан байна. Эх сурвалжийн мэдээлснээр ажилчдад нь цалингийн нөхөн олговор олгох талаар мөн дуулгажээ. Тус компани нь 220 орчим ажилтантай юм байна. 

"Изинис Эйрвэйз" -ийн мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна. 


Мэдэгдэл

05/22/2014 
 
Изинис Эйрвэйз ХХК нь 2006 оноос үйл ажиллагаа явуулж, олон зуун мянган зорчигчдод тогтвортой үйлчилж ирсэн үндэсний агаарын тээвэрлэгч компани бөгөөд компанийн санхүүгийн нөхцөл байдал хүндэрч цаашид хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон тул 2014 оны 05 сарын 22 өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа тодорхой бус хугацаагаар зогсоох болсоныг үүгээр мэдэгдэж байна. 

Өнгөрсөн хугацаанд биднийг сонгон үйлчлүүлж, хамтран ажиллаж байсан бүх зорчигчид, түнш байгуулагууддаа талархал илэрхийлье. 

Компанийн гүйцэтгэх удирдлага, хөрөнгө оруулагчдын зүгээс өөрсдөөс хамаарах бүхий л бололцоог дайчлан ажиллаж, сүүлийн хоёр жилийн хугацаанд үйл ажиллагааг хэвийн явуулах, ажиллагсагдынхаа ажлын байрыг хадгалах, хамгийн гол нь зорчигчдын эрх ашгийг хангахын төлөө чармайн ажилласан боловч цаашид улам бүр нэмэгдсээр буй санхүүгийн алдагдлыг хиймлээр нөхөн ажиллах боломжгүй болж үйл ажиллагаагаа зогсоох болсондоо олон жил бидэнтэй хамт цэлмэг тэнгэрээр тухлан аялж байсан эрхэм зорчигчид болон эрхэлсэн ажилдаа үнэнч шударга, сэтгэл зүрхээ өгч ажиллаж ирсэн ажилчид, инженер техникийн ажилтнууд, нисэх бүрэлдэхүүн, нийт хамт олноосоо уучлалт хүсье. Та бүхэнд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна.

Изинис Эйрвэйз ХХК
2014 оны 05 сарын 22 өдөр

Эх сурвалж http://www.ikon.mn/

Манай сайт танд таалагдаж байвал LIKE & SHARE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд brigad.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99524041 утсаар хүлээн авна.
Их уншсан мэдээлэл

twittero button


Yahoo button

face book like button