Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах асуудлыг хөндөж магадгүй
МАН-ын удирдлагууд энэ сарын 16-ны өдөр буюу одоогоос арав хоногийн өмнө Засгийн газарт хариуцлагагүй ажиллаж байгаа сайд, агентлагийн дарга нартаа хариуцлага тооц хэмээн ерөнхий сайд Н.Алтанхуягт арав хоногийн хугацаатай шаардлага хүргүүлсэн юм.
Хэрэв тэд 10 хоногийн хугацаанд шаардлагыг биелүүлэхгүй бол Н.Алтанхуягийг огцруулах асуудлыг хөндөнө гэдгээ мэдэгдсэн. Тус намын хүргүүлсэн шаардлагад нэр бүхий албан тушаалтан, салбарын яамыг дурдаагүй бөгөөд шаардлага нь хоёр үндсэн гол агуулга дор оршиж байсан.Тодруулбал, Газрын тосны хэрэг эрхлэх газрын дарга агсан Н.Амарсайхан цагдан хорих 461-р ангид амиа алдсан явдалд хууль хүчний байгууллага хариуцлага алдсан, үүнд холбогдох хүмүүст нь хариуцлага тооцох, эдийн засаг хүндэрсэн, ам.долларын ханш 1800 төгрөг давсан асуудалд Ерөнхий сайд, түүний харьяа яамууд ямар нэг арга хэмжээ авах гэх мэт байсан.
Харамсалтай нь Н.Алтанхуяг өнгөрсөн арав хоногийн хугацаанд сөрөг хүчний удирдлагуудын тавьсан дээрх шаардлагуудад дорвитой хариулт өгч чадсангүй. Тиймээс Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг ойрын өдрүүдэд МАН-ын зүгээс хөндөж магадгүй бололтой.
Эх сурвалж time.mn
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд brigad.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс
суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой
санал гомдлыг 99524041 утсаар хүлээн авна.