Улсын Их Хурал дахь эмэгтэй гишүүдийн албан бус бүлэг, Монголын сурагчдын холбоо, ДЭМБ, Нийслэлийн эрүүл мэндийн төв болон Нийслэлийн цагдаагийн газраас “Дэлхийн тамхигүй өдөр”-ийг тохиолдуулан “Тамхинаас татгалзаж байна” уриан доор 1000 сурагчийн парадыг өнөөдөр Чингисийн талбайд зохион байгуулах юм байна.
Энэхүү арга хэмжээ нь 13.30 цагаас Нийслэлийн 5 дугаар сургуулиас Их Эзэн Чингис хааны талбайр руу хөдөлснөөр эхэлж, сурагчид Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Данзанравжаагийн шүлэг сонсож, тамхины эсрэг уриа хэлж, андгай өргөх аж.
Эх сурвалж arslan.mn