Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкууд ам.долларын ханшийн өсөлтийг урьдчилан мэдэж байсан байж болзошгүй тухай ШӨХТГ-ын дарга О.Магнай өнөөдөр мэдэгдлээ. Тодруулбал О.Магнай дарга нэр бүхий 13 банкинд хяналт шалгалт хийсэн байна. Ингэдээ арилжааны банкуудын орлогын 70-80 хувь нь валютын ханшийн зөрүүнээс бүрддэг болохыг тогтоожээ. Иймд эдгээр банкууд валютын ханшийн өсөлтийг урьдчилан мэдэж, үгсэн хуйвалдсан байж болзошгүй хэмээсэн юм.
Тиймээс энэ асуудлыг үргэлжлүүлэн шалгаж байгаа аж. Өнгөрсөн жилээс эхэлсэн ам.долларын ханшийн өсөлт түүхэнд байгаагүй хамгийн дээд цэгтээ хүрээд байгаа билээ. Яг өнөөдрийн байдлаар Монголбанкны албан ханш 1821 төгрөгтэй тэнцэж байна. Харин арилжааны банкуудад авах ханш 1804 байгаа бол зарах ханш 1830 төгрөг байна.
эх сурвалж olloo.mn