Өнөөдрийн байдлаар Хангай нурууны өврийн Тээл, Хомын хоолой, Алтай нуруунаас эхтэй Буянт, Их Хянганы нурууны Халх гол Ялалт баг орчимд үерийн түвшинг 5-20 см, Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Үүр, Шишхэд, Хангай нуруунаас усжих Идэр, Чулуут, Урдтамир, Буянт, Хожуул, Завхан, Байдраг, Онги, Хэнтэй нурууны баруун хажуугийн Шарын гол, Ерөө, Туул, зүүн хажуугийн Хурх, Балж, Хэрлэн, Халх гол болон Алтай нурууны Ховд, Буянт, Сагсай, Долооннуур, Хархираа, Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд олон жилийн дундаж түвшинг 20-60 см тус тус давсан байна.Иймд дээрх гол мөрний сав газраар нутаглаж буй малчид, ард иргэдийг хаврын шар усны үерээс болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.
Ус судлалын сектор