Булган аймагт “Бүх нийтээр мод бут тарих” өдрийг өрнүүлжээ. Энэ өдрийн хүрээнд 187 аж ахуйн нэгж байгууллага, 5114 иргэн 64900 ширхэг мод бутыг тарьж, 286493 метр квадрат талбайг зүлэгжүүлжээ. Ингэснээр нийт 100541.3 мянган төгрөгийг ногоон байгууламжид зарцуулан байна.
Үүнээс гадна ойн мэргэжлийн байгууллагуудаар аймгийнхаа хэмжээнд 25000 ширхэг мод бут тариулахаар болжээ. Одоогоор Булган суманд үйл ажиллагаа явуулдаг “Билгүүн дэлгэрэх” ХХК, “Хүн чулууны бэл” ХХК, “БУЦС” нөхөрлөл тус бүрдээ 500 ширхэг хайлаас тарьж, хамгаалалтын хашаа бариад байгаа аж.
Эх сурвалж shuud.mn