Н.Номтойбаяр МАН-ын бүлгийн дэд дарга боллоо
УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргыг сонгохоор тус намын бүлэг өнөөдөр Удирдах зөвлөлөө хуралдуулсан билээ. Тэгвэл тус бүлэг хуралдаж шийдвэрээ гаргажээ. Ингэснээр УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр бүлгийн дэд даргаар сонгогдлоо.
Тус намын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, дээрх шийдвэрийг гаргасан байна. Харин өнөөдөр бүлгийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэн дэмжлээ. Ингэснээр тус намын бүлэг Д.Оюунхорол, Н.Номтойбаяр гэсэн хоёр дэд даргатай болж байна. Шинэхэн дэд даргын намтрыг товч танилцуулбал,
Н.Номтойбаяр 1986-1995 онд 10 жилийн 45-р дунд сургууль, 1997-2001 онд АНУ-ын Индиана мужийн Валпарайсо Их Сургууль төгссөн. Улс төрийн шинжлэх ухаан, практик бизнесийн хос мэргэжилтэй. Инженерчлэлийн магистр, Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй.
Тэрбээр, 2001-2005 онд Тагнуулын ерөнхий газар, 2005-2008 онд “Монголын Алт” /MAK/ ХХК-д Төслийн менежер, 2008-2009 онд Тагнуулын ерөнхий газар, 2009 онд “Монголын Алт” /MAK/ ХХК-д Тамгын газрын захирал, 2010 онд “Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн, 2010 онд “Монголын Алт” /MAK/ ХХК-д Бодлогын зөвлөлийн гишүүн, Дэд ерөнхийлөгчийн албан тушаалыг хашч ирсэн. Мөн 2012 онд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даргаар ажиллаж байсан.
Н.Номтойбаяр 2012 оны УИХ-ын ээлжит сонгуулиар УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна. 2012 онд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдсан. Англи хэлтэй. .
Эх сурвалж: www.mminfo.mn
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд brigad.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс
суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой
санал гомдлыг 99524041 утсаар хүлээн авна.