“Оюутан цэрэг”-үүд эрүүл мэндийн шалгууртаа орлоо

“Оюутан цэрэг”-үүд эрүүл мэндийн шалгууртаа орлоо

“Оюутан цэрэг” хөтөлбөрийн эхний ээлжинд хамрагдсан нийслэлийн есөн дүүргийн 64 их дээд сургуулийн нэгдүгээр дамжааны 550 оюутан-цэрэг “Цэргийн ерөнхий бэлтгэл” хичээлээр онолын мэдлэгээ эзэмшин шалгалт өгөөд, “Цэргийн тусгай бэлтгэл” сургалтанд хамрагдахын өмнө өнөөдөр Эрүүл мэндийн үзлэгт орж байна.Батлан хамгаалахын их сургууль дээр нийслэл, дүүргийн цэргийн штаб, нийгмийн даатгалын ажилтнууд болон БХХСАХНЭ-ийнхэн байрлаж, оюутан-цэргүүдийн цэргийн үүрэгтний бичиг баримтыг цэгцэлж, эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, мөн нарийн мэргэжлийн эмч нар эрүүл мэндийн үзлэг хийж байлаа.  БХХСАХНЭ-ийн поликлиникийн дарга, дэд хурандаа Г.Тунгаамаа оюутан цэргүүдийн эрүүл мэнд, ерөнхий бие бялдрын үзүүлэлт харьцангуй сайн, шаардлагад тэнцэж байгаа талаар дурдаж байлаа.

Зохих шалгуур үзүүлэлтээ хангасан оюутан-цэргүүд 6 дугаар сарын 15-аас “Цэргийн тусгай бэлтгэл” сургалтанд хамрагдаж, хоёр сарын хугацаатайгаар Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн сургалтын төвд хээрийн байрлалд 12 кредит буюу 560 цагийн хичээлийг судлах юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдоржийн 92 дугаар зарлиг, Засгийн газрын 40 тоот тогтоолын дагуу Батлан хамгаалахын сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайд нар хамтарсан тушаал гаргаж, 2014 оны дөрөвдүгээр сарын 1-нээс “Оюутан-цэрэг” хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн билээ.

Бид эрүүл мэндийн үзлэгээр тэнцээд гарч яваа залуусын төлөөлөлтэй уулзаж сэтгэгдлийг нь сонслоо.

Г.Галмандах /Үндэсний их сургуулийн оюутан/

- Суралцангаа цэргийн алба хаах боломж олгож байгаа “Оюутан-цэрэг”хөтөлбөрт хамрагдаж чадсандаа баяртай байгаа. Одоо жинхэнэ цэргийн амьдралдаа орно доо. Энэ хөтөлбөр улам өргөжиж, олон залуусыг хамарвал сайн байна.

Ч.Баярбилэг /ШУТИС-ийн оюутан/

 

- Хоёр сарын танхимын сургалт амралтын өдрүүдээр явагдсан, тэгээд ч манай багш нар энэ хөтөлбөрт хамрагдаж байгаа талаар мэдэж байсан учир ямар нэг бэрхшээл гараагүй. Ирээдүйд төрийн албанд орохыг хүссэндээ бус эр хүн болсоных цэргийн алба хаана даа гэсэн мөрөөдлийг маань биелүүлж өгсөн болохоор энэ хөтөлбөрийг их дэмжиж байгаа. Нэг ангид хоёр сар хамт суусан найзуудтайгаа цэргийн хуаранд очно. Богинохон хугацааны цэргүүд ч гэлээ бид чинь “онжавууд” шүү дээ. 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE & SHARE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд brigad.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99524041 утсаар хүлээн авна.
Их уншсан мэдээлэл

twittero button


Yahoo button

face book like button