“Үндэсний үзэл-Үндэстэн улсын хөгжил” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

“Үндэсний үзэл-Үндэстэн улсын хөгжил” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Монгол Улсын Шинжлэх ухааны Академи, Монголын Үндэсний Ардчилсан намтай хамтран “Үндэсний үзэл-Үндэстэн улсын хөгжил” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр Улаанбаатар зочид буудлын Хөх асар танхимд зохион байгууллаа. 

Хурлыг нээж ШУА-ийн Дэд ерөнхийлөгч, академич Т.Дорж хэлсэн үгэндээ “Бидний өнөөдрийн хэлэлцэх сэдэв үндэсний үзэл, түүнтэй холбогдох улс орны хөгжлийн асуудал бөгөөд энэ тухай ярьж хэлэх нь хаалттай байсан цаг саяхан. Харин ардчиллын салхи сэвэлзсэн, нээлттэй, ил тод өнөөгийн ертөнцөд энэ асуудал бүр ч онцгой анхаарагдах боллоо. Үндэсний үзлийг хөгжлийн хүчин зүйл болгон хувиргах увидас, оньсын тухай урьдынхаасаа илүү ихээр ойлгож мэдрэх хэрэгцээ бидэнд зүй ёсоор тавигдаж байна. Энэ бүх хариу хүлээсэн асуудал бүрийн учгийг тайлах үйлсэд энэ удаагийн эрдэм шинжилгээний хэлэлцүүлэг бага боловч тус дэм болно гэдэгт эргэлзэхгүй байна” хэмээлээ. 

Хурлаар 3 үндсэн илтгэлийг хэлэлцүүлсэн бөгөөд МҮАН-ын дарга М.Энхсайхан “Иргэншил ба үндэстэн, төр улс” сэдвээр, “ШУА-ийн Философи, социологи, эрхийн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан, доктор, профессор Д.Болд-Эрдэнэ “Үндэсний үзлийн мөн чанарын асуудалд” сэдвээр, Монгол Улсын Гавъяат багш, шинжлэх ухааны доктор Д.Дашпүрэв “Монгол иргэншил, монгол улсын хөгжлийн хандлага” сэдвээр тус тус илтгэл тавьсан юм. 

Уг хэлэлцүүлэгт ШУА, МҮАН, Монголын уламжлалын академи зэрэг байгууллагуудын төлөөлөл хүрэлцэн ирж оролцож, санал бодлоо солилцов. Хэлэлцүүлгийн үр дүнд эрдэмтэн судлаачид үндэсний үзэл гэдэг ойлголтыг нутгархаг, үндсэрхэг үзлээс ангид, илүү өргөн хүрээтэй ойлголт болохыг тэмдэглээд цаашид үндэсний үзлийг дэлгэрүүлэхийн тулд төрөөс бодлогоор дэмжих, олон түмнийг ухамсарлуулах, хүмүүжүүлэх, төлөвшүүлэх шаардлагатай хэмэээн үзэж байв.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE & SHARE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд brigad.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99524041 утсаар хүлээн авна.
Их уншсан мэдээлэл

twittero button


Yahoo button

face book like button