МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЯПОНД АЙЛЧИЛНА

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЯПОНД АЙЛЧИЛНА

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ оны долдугаар сарын эхээр Япон улсад албан ёсны айлчлал хийж, Японы Ерөнхий сайд Ш.Абэтэй дээд хэмжээний уулзалт хийх ажээ.

Японы тал айлчлалын бэлтгэл ажлаа эхэлсэн гэж энэ сарын 9-ний өдөр Японы албаны эх сурвалж мэдэгдсэн байна. Ерөнхий сайд Ш.Абэ өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш энэ жил хоёр дахь удаагаа Монголын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзах гэж байна.

Ш.Абэ өнгөрсөн оны есдүгээр сард Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг өөрийн өргөөндөө хүлээн авч уулзан санал бодлоо солилцсон билээ.

Дээд хэмжээний уулзалтаар хоёр улсын эдийн засгийн түншлэлийн гэрээ байгуулах асуудлыг хэлэлцэх бололтой. Монголын саналын дагуу Япон улс уг түншлэлийн гэрээг байгуулах эхний шатны асуудлыг яаравчлан шийдэх хандлагатай байгаа ажээ.

 

Сэтгүүлч: А.Сарнай

arslan.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE & SHARE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд brigad.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99524041 утсаар хүлээн авна.
Их уншсан мэдээлэл

twittero button


Yahoo button

face book like button