Tэнэмэл иргэдийг бүртгэлжүүлж, ажлын байранд зуучилна

Tэнэмэл иргэдийг бүртгэлжүүлж, ажлын байранд зуучилна

Нийслэлийн Засаг дарга “Тэнэмэл амьдралтай иргэдийн талаар авах зарим арга хэмжээний тухай” А/487 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа гэр оронгүй тэнэмэл амьдралтай иргэдийг бүртгэлжүүлэх, нийгмийн халамж болон сэтгэл засал, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээнд хамруулах, мэргэжлийн чиг баримжаа олгох, ажлын байранд зуучлах зэрэг нийгэмшүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Амьдрах ухаан сургалт үйлдвэрлэлийн тусгай төвийн үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг шинэчлэн боловсруулах  Ажлын хэсгийг байгууллаа.


Ажлын хэсгийн даргаар Нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай ажиллана. Тэнэмэл амьдралтай иргэдийг бүртгэлжүүлэх, мэдээллийн сангийн судалгааны ажлыг 2014 оны 06 дугаар сарын 09-нээс 2014 оны 07 дугаар сарын 09-ний хооронд  явуулж, Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Амьдрах ухаан сургалт үйлдвэрлэлийн тусгай төвд бүртгэлтэй орон гэргүй тэнэмэл амьдралтай иргэдийг мэдээллийн сангийн бүртгэлд бүрэн хамруулан хамтарч ажиллахыг тус төвийн захирал Ц.Иньяахүүд, орон гэргүй тэнэмэл иргэдийг бүрэн хамруулан зохион байгуулж ажиллахыг  нийслэлийн Нийгмийн  халамж, үйлчилгээний газар, нийслэлийн Цагдаагийн газарт даалгалаа.

 Дээрх үйл ажиллагаатай холбогдон гарах зардал болох 68,825,000  төгрөгийг 2014 оны нийслэлийн төсөвт батлагдсан тэнэмэл орон орон гэргүй иргэдийг нийгэмшүүлэх зардлаас санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст үүрэг болголоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

Эх сурвалж news.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE & SHARE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд brigad.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99524041 утсаар хүлээн авна.
Их уншсан мэдээлэл

twittero button


Yahoo button

face book like button