Төмөр замын бодлого болон Газрын тухай хуулийг нууцаар батлах нь бололтой

Төмөр замын бодлого болон Газрын тухай хуулийг нууцаар батлах нь бололтой

Ердөө хоёр хоногийн дараа УИХ-ын хаврын чуулганыг хаана. Хаврын турш хийсэн ажлаар маруухан суусан түшээд завсарлах дөхөнгүүт ердөө дөрөв хоногийн өмнө Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх эсэхийг нь шийдсэн төмөр замын бодлогоо баталж, хууль хэлэлцэнэ гэдгийг яажшуухан “халтуурдаж” болдогын сонгодог жишээг ард түмэндээ харуулах болж байна.

УИХ-аас гаргасан шинэ долоо хоногийн хуваариар нөгөөдөр буюу мягмар гаригт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдэн, улмаар Эдийн засгийн байнгын хороо хуралдаж, анхны хэлэлцүүлгийг хийн чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж ирэх аж.

Дараа нь дахин Эдийн засгийн байнгын хороо хуралдаж, тус тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийн, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж батлуулахаар хуваарь гаргажээ. Түшээд амарч байвал төмөр замын бодлого хуудуутай батлагдана уу, байна уу ер падгүй нь бололтой. Эсвэл Засгийн газар ямар ч өөгүй супер хуулийн төсөл санаачлаад өргөн мэдүүлчихсэн хэрэг үү, бүү мэд.

Ямарч байсан өнгөрсөн долоо хоногт Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар анх төмөр замын бодлогыг хэлэлцэн, хэлэлцэхийг нь дэмжсэн. Хуралдаан хаалттай болсон учраас энэ хавар, зуны турш дуулиан дагуулж байгаа царигийн асуудал уг бодлогод яаж туссан нь тодорхойгүй хэвээр.

Уг нь УИХ-ын гишүүн Ц.Нямдорж дээрх байнгын хорооны хуралдааныг хаалттай горимоор хийх шаардлагагүй гэсэн санал гаргасан ч Зам тээврийн сайд А.Гансүх “Улсын нууцтай холбоотой асуудал ярих тул хаах ёстой” хэмээн тайлбар хийснээр хуралдаанд оролцсон түшээдээс өөр хэн ч юу яригдсаныг нь мэдэх аргагүйгээр “улсын нууц” болон үлдсэн юм.

Гэхдээ Уул уурхайн сайд Д.Ганхуягийн тайлбараар бол УИХ дахь Ардчилсан намын бүлэг өргөн, нарийн цариг тус бүр гурав байхыг дэмжихээр шийджээ. Олонхийн бүлэг ингэж шийдэж буй бол үүнийг Засгийн газарт хамтарч буй УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг ч мөн гар өргөн дэмжинэ гэсэн үг.

Харин Засгийн газраас өргөн бариад удаагүй байгаа төмөр замын бодлогын үзэл баримтлалд олон улсын 7 гарцтай болно гэсэн ганц өгүүлбэр бий. Хаанаас хаа хүртэл 7 гарц тавих нь бас л “нууц”.

Тэгэхээр сайд Д.Ганхуягийн “Олонхийн бүлэг өргөн, нарийн цариг тус бүр гурав байхыг дэмжсэн” гэх тайлбар хийснээс үзвэл олон улсын 7 гарцыг 6 болгохоор шийдээ юу гэж дүгнэж болох мэт.

Гол нь нууцалж, нуугаад байгаагийн цаана улсаа хохироох эрх ашиг л хавчуулагдаагүй байгаасай гэж найдах л үлдлээ.

Уг нь УИХ амралтаа биш улсаа бодсон бол хаврын чуулганыг долоо хоног сунган хуралдуулж, төмөр замын бодлогыг ядаж 14 хоног хэлэлцээд батлах байсан юм даа...

Мөн түүнчлэн УИХ ын гишүүн Ганбаатар газрын хуультай холбоотой байж болзошгүй жиргээ хийсэн байна

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE & SHARE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE & SHARE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд brigad.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99524041 утсаар хүлээн авна.
Их уншсан мэдээлэл

twittero button


Yahoo button

face book like button