“Нууц амраг судлаач” О.Баасанхүүгээс “цариг” хүртэл

“Нууц амраг судлаач” О.Баасанхүүгээс “цариг” хүртэл

УИХ-ын гишүүн Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, сэжигтэн Г.Сарангэрэл нарын “нууц хайрын романс” олны анхаарлыг ихэд татсан. Нэр холбогдогч Г.Сарангэрэл “Сайн ах” Х.Тэмүүнтэй дотно харьцаатай байсан тэр ч бүү хэл “бэлгийн харилцаатай байсан” гэж телевизийн эфирээр ярьсан. Хорихоос гармагцаа гэртээ ч харилгүй телевизийн эфирийг зорьж “сайн ах”-ынхаа тухай яаран сандран мэдэгдэл хийж дотно харилцаагаа тунхагласан нь нэн сонин. Түүнийг урьсан телевиз нь Х.Баттулгын мэдлийн хоёрдугаар суваг байсан нь улстөрийн хүрээнийхний дунд энэ бүхний цаана Х.Баттулга өөрөө байгаа гэсэн таамгийг дэвшүүлэхэд хүргэсэн билээ. 

    Х.Тэмүүжин ч хариугүй сууж тэвдсэнгүй 25-р суваг телевизийн эфирээр “би Х.Баттулгын зохиосон зохиолын гол дүрд тоглохгүй. Би ямар ч холбоогүй. Энэ бүхний ард хэргийг зохион байгуулсан цагдаагийнхан байгаа” гэсэн утгатай мэдэгдлийг хийгээд авсан. Түүнийг ийн өгүүлж байх зуур дуулианы эзэн Г.Сарангэрэл бээр “Би Х.Тэмүүжинтэй унтсан ч билүү? Үгүй ч билүү? Сэтгүүлч асуухаар нь тийм тийм гээд л хариулчихсан” гэх мэт орон гаран зүйл ярьж эхэлсэн. Асуусан болгонд нь тийм гэж хариулаарай гэж найруулагч нь хэлсэн үү? Эсвэл тийм гэсэн болгонд асуулт холбосон уу? Бүү мэд ямартай ч нэг нь гүрийж, нөгөө нь ичингүйрч “тэгэлцсэн ч юм шиг, тэгэлцээгүй ч юм шиг” учир битүүлэг яриа явсаар байна. 

    Энэ бүх шуугианыг олны анхаарлын төвд авчирсан хүн нь О.Баасанхүү. Түүнийг Х.Тэмүүжинг зөвхөн “нум” гэж тодорхойлоод сур харвасан хүн нь Х.Баттулга гэж жиргэсэн билээ. Аль ч талаас нь бодсон хууль хяналтын байгууллагын гүйцэтгэх ажиллагааны үнэтэй мэдээлэл ногооноороо байгаа О.Баасанхүүгийн гарт орохгүй. Цагдаагийн мэдээллийг МоАХ-ны гаралтай генерал МоАХ-ны даргадаа л гаргаж өгөх нь ойлгомжтой. Энэ бүх гаргалгаанаас Х.Баттулгын захиалгаар О.Баасанхүү гүйцэтгэл тавьсан нь тодорхой болж байгаа юм. 

    Тэгвэл эрхэм “нууц амраг судлаач” О.Баасанхүү маань ойрын үед бас нэгэн гишүүний нууц амрагийг дэлгэнэ гэж жиргэж эхлээд байна. Тэрээр энэ тухай Ерөнхийлөгчид хандан захидал бичих ба арга хэмжээ авахгүй бол олон нийтэд зарлана гэж мэдэгдээд байна. Тэрээр “нууц амрагтаа байр авч өгч болно, гэхдээ төрийн мөнгөөр эрх мэдлээ ашиглаж байр авч өгөх нь гэмт хэрэг” гэж жиргэсэн нь олон хүний анхаарлыг татаад байгаа. Ийнхүү УИХ-ын гишүүн О.Баасанхүү удаах төрийн түшээгийн нууц амрагийг дэлгэнэ гэсэн мессежийг битүүхэн явуулж эхлээд байгаа бол Го.Бадарч ч мөн “нарийн цариг дэмжсэн хүмүүсийн хэнтэй унтаж, хаанахын ямар банкаар орж гарсан, хэнтэй юу ярьсаныг нь илчилнэ” гэж мэдэгдээд байгаа билээ. Агуулгын хувьд Го.Бадарч, О.Баасанхүү нарт манай төрийн түшээ юмуу түшээдийн бүсэлхийнээс доош явдлын баримт байгаа бололтой. 

    Төмөр замын цариг хоёр янз байдаг гэдгийг саяхнаас нийтээрээ мэдэрч, нарийн нь хичнээн муухай Хятаджсан болохыг ойлгож мэдэрсэн ард түмэнд эх орноо худалдаачдын нууц амрагийн мэдээлэл тун сонирхолтой санагдаж байгаа. Харин өргөн царигийг дэмжээд өгвөл тэдний бузар булай явдлыг олон нийтэд дэлгэхгүй гэж сүрдүүлж байгаа нь шударга явдал юм байх. Харийн гал хөл бологсод хаанахын ямар банкаар орж гарч, юу ярьж эх орноо худалдсаныг илчилнэ, гэхдээ “өргөн царигийг дэмжвэл” нуугаад өнгөрнө гэж сүрдүүлж байгаа нь өөрөө ариун явдал юм байхаа. 

    Ямартай ч нарийн царигийн ачаар бид нэгэн сайдынхаа нууц амрагийг таньж авсан. Өргөн царигийг дэмжихгүй бол бас нэг ч юмуу нэг хэсэг гишүүний нууц амрагийг мэдэж авах завшаан тохиох нь. Харин өргөн царигийг дэмжээд өгвөл түүнээс муухайгаар эх орноо худалдсан, харийн гар хөл бологсодыг таньж мэдэхгүй өнгөрөх аюул нүүрлээд байна. Төмөр замаас илүү тэд л аюултай баймаар юм. Харин нууц амраг судлалыг захиалагч Х.Баттулга бээр энэ бүх бузар булайг өргөн царигаар л солих саналтай байгаа нь өөрөө агуу эх оронч шударга үйл хэмээн түмэн олноороо итгэж шагширнам. Ай хөөрхий царигаа гэж...

Т.Цагариг
Манай сайт танд таалагдаж байвал LIKE & SHARE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE & SHARE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд brigad.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99524041 утсаар хүлээн авна.
Их уншсан мэдээлэл

twittero button


Yahoo button

face book like button