Ж.Энхбаяр УИХ-ыг тарахыг уриаллаа

Ж.Энхбаяр УИХ-ыг тарахыг уриаллаа

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Энэ Засгаа толгой дээрээ гаргасан УИХ тарж дахин сонгууль явуулсны дараа төмөр замын асуудлаа шийдэх нь улс оронд хэрэгтэй... УИХ-ын 3\2 нь гарын үсэг зурвал өөрөө тарна. Гарын үсэг цуглуулна даа” гэж жиргэлээ. Ийнхүү тэрээр УИХ-ыг тараахаар бичиг боловсруулж гишүүдийн гарын үсгийг цуглуулж эхлэх ажээ. Харин хуулийн дагуу УИХ-ын гишүүдийн 3\2 буюу 52 гишүүн гарын үсэг зурвал УИХ өөрөө тарна хэмээн өөрийн Twitter, Facebook дээрээ бичсэн байна.

Тэгвэл энэ хэмжээний гишүүн түүний санаачлагыг дэмжих үү?Тэртээ 2007 онд ИЗН-ын гишүүн С.Оюун, М.Зоригт нар УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараах санаачлага гаргаж хурлын танхимын үүдэнд бичгээ байршуулж байсан. Тэднийг ингэж шуугиан тарьж байхад “Дураараа нульдаг зантай, дал цээж өргөнтэй”  У.Хүрэлсүх л гарын үсэг зурж байсан юм. Харин энэ парламентаас Ж.Энхбаярын саналыг хэд нь дэмжих бол гэдэг нь л асуулт юм даа?

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE & SHARE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE & SHARE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд brigad.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99524041 утсаар хүлээн авна.
Их уншсан мэдээлэл

twittero button


Yahoo button

face book like button