Сайдын хяналтаас цагдаа нь гарчихлаа

Сайдын хяналтаас цагдаа нь гарчихлаа
“Мэргэжлийн үүднээс харахад 2016 онд бид хариуцлага, хяналттай, үр ашигтай засаглалыг бий болгож чадахгүй бол уул уурхайн мөнгө Монголыг Африк л болгоно” гэж Хууль зүйн сайд Х.Тэмүүжин хэлсэн удаатай. Гэтэл өнөөдөр өөрөө Засгийн газрын гишүүний хувьд засаглалаа сайжруулах ажлаас илүү хэрүүл, улстөржсөн тайлбарууд, няцаалтад хамаг цагаа барж дууслаа. 2016 онд АН-ынхан Х.Тэмүүжингийн хэлээд буй тэр засаглалыг бий болгох нь битгий хэл дахин ялах уу гэдэг нь ч эргэлзээтэй биз. Гол нь сайд өөр дээр нь гүйцэтгэх ажиллагаа явуулж байгааг илэн далангүй ярьсанд учир байна. Салбарын шинэчлэлд ханцуй шамлан орсон шинэхэн сайддаа харамсалтай нь салбар нь болоод намынхан итгэл хүлээлгэсэнгүй. Хэгжүүн сайд энэ хугацаанд өөртөө олон дайсан хураасан нь тодорхой байж. 
Өнөөдрийн тухайд мань хүн улстөрийн албан тушаалаасаа уначихгүй явахыг л эрмэлзэж байна. Тэгэхээс ч яалтай билээ. Харин унахаас айж, хэт хичээсэн хандлага яагаад ч юм анзаарагдаад байгаа нь сайдыг доогуур сууж, дорой дуугарсан нэгэн болгож байгаа юм. Магадгүй тоймч Л.Мөнхбаясгалангийн бичсэнээр мань хүн албан тушаалдаа хэт эрдэж, цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд оролцсон нь ийнхүү бүх асуудлын эхлэл болж, намын нөхөд, дайснуудыг нь гар барилцуулчихав уу. 

Сүүлд сайдын бичсэнийг уншаад үнэндээ түүнийг өрөвдлөө. “Гэргий маань орцонд орилох чимээнээр гарсан чинь нэг охиныг залуус чирж байгаад зугтсан байна. Хоёр сарын өмнө охин дүүг маань лифтэнд амыг нь таглаад авч явах гэсэн. Цагдаад хэлсэн чинь бид нар айгаад байна гээд инээлдээд байна” гэсэн юм ярьж байсныг та санаж байгаа байх. Зөвхөн энэ нөхцөл байдал л гэхэд Х.Тэмүүжин сайдыг ямар байдалд орсныг харуулж байна. Сайд хүн, тэр тусмаа Хууль зүйн сайд хүн ийм байдалд орсон нь түүнийг сул дорой харагдуулахаас гадна, улс төр дэх бүлэглэл, хүчний тэнцвэргүй байдлын шууд нөлөө бололтой. Эндээс сайдын шууд удирддаг цагдаагийн байгууллага ч түүний хяналтаас гарчихаад байгаа нь харагдаж байна. 

Уншигч таны хувьд Х.Тэмүүжин сайд ингэхэд хэн болж хувирсан бэ. Магадгүй олон хүний харж байгаагаар түүнд сайдын тамга л байгаа болохоос хүч алга. Ардчилсан Ерөнхийлөгчийн дэмжлэгтэй хүн гээд л байсан. Ерөнхийлөгчийн дэмжлэг ч алга. 

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE & SHARE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE & SHARE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд brigad.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99524041 утсаар хүлээн авна.
Их уншсан мэдээлэл

twittero button


Yahoo button

face book like button