Украин: Долдугаар сарын 31
- Ерөнхий сайдыг огцруулах асуудал болон Засгийн газрын өргөн барьсан хуулиудыг авч хэлэлцэх Дээд радын хаалттай хуралдаан пүрэв гаригт гаригт явагдсан байна. Хуралдааныг хаалттай хийхийн төлөө 239 депутат санал өгчээ.
РИА Новости. Евгений Котенко
- Хүнсний барааны нийлүүлэлт хотод тасарсан учир нөөц нь буурч байна. Харин талх дэлгүүр, захуудад өмнөхийн адил нийлүүлэгдэж байгаа хэмээн Донецк хотын зөвлөл мэдээлжээ. Хот ундааны усны арав хоногийн нөөцтэй үлдсэн байна.
- Холбооны Ариун цэвэр, халдварын хянан шалгах газраас хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах ажлын хүрээнд хийсэн шалгалтаар Украины жүүс, ундааны бүтээгдэхүүн нь Гаалийн холбооны техникийн зохицуулалтын зохих шаардлагыг хангахгүй байгааг тогтоон тэр барааг Орост оруулахыг хориглосон байна.
- Оросын Онцгой байдлын яамны мэдээгээр, пүрэв гаригийн өглөө гэхэд тус улсын хилийн бүс нутгуудад дүрвэгсдийг түр орогнуулах 497 цэгт Украины 36,6 мянган дүрвэгч байна. Тэдний 13,2 мянга нь хүүхдүүд гэнэ.
Смоленск мужийн дүрвэгсдийг орогнуулах цэгт
- Долдугаар сарын 30-ны өдөр гурван иргэн амь үрэгдсэн гэж Луганск хотын захиргааны сайт мэдээлэв. Энгийн долоон хүн шархадсан байлаа.
- Украины армийн цэргийнхний амьдрал байлдааны бүсэд ямар байгааг хэвлэлийнхэн ярьсан Богдан Лозицкий нь Үндэсний гвардид алба хаадаггүй гэж Үндэсний гвардийн командлал мэдээлсэн байна. Хэвлэлийнхэн мэдээллээ албан ёсны эх сурвалжаас авна уу гэж командлалын мэдэгдэлд өгүүлжээ.
© AP Photo/ Efrem Lukatsky
- Донецкийн хойд захын Авдеевка хотод гудамжны байлдаан болж байна. Тус хотыг хүчнийхэн хянаж байгаа ажээ.
- Украины Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга Виктор Муженко мэдэгдэхдээ, цэргийн ажиллагааны идэвхтэй үе есдүгээр сар гэхэд дуусна гэв.
- 28-р механикжсан бригадын цэргийнхний ар гэрийн хүмүүс Украины ерөнхийлөгчид гомдлоо хүргүүлжээ. “Террорын эсрэг ажиллагаанд оролцож байгаа 28-р бригадын ангиуд бие биенээсээ тусгаарлагдсан, босогчдын бүслэлтэд байгаа ба “Град”, их бууны байнгын буудлага дор байна. Ерөнхий удирдлага байхгүйгээс хохирол үзэн эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгаа. Цэргийн албан хаагчид зүгээр л устгалд оржээ. Урт хугацаанд тэдэнд тусламж очихгүй байгаа учраас шархдагсдыг Орост хүргэхээс өөр аргагүй байна” гэж тэдний гомдолд өгүүлсэн байна.
- Луганскаас хориод км-ын зайтай Лутугино хотыг сайн дурын цэргийнхэн орхисон тухай «Русская весна» мэдээлжээ. Уг хот нь Луганскт өмнө зүгээс довтолгоон хийх түшиц цэг ажээ.
- Нидерландын Зэвсэгт хүчний холбооны офицер Малайзийн “Боинг” сүйрсэн бүс дэх Украины цэргийн ангид очжээ. Украины зүүн хэсгийн бодит байдлын талаар тэр Засгийн газартаа мэдээлэл өгөх үүрэгтэй гэнэ.
- Донецкийн сайн дурын цэргийнхэн Украины армийн цувааг Саур-Могила өндөрлөгийн орчим бут ниргэсэн гэж мэдээлэв. “Олон тооны техник шатаж байна” гэж нэг дайчин нь сүлжээн дэх өөрийн хуудсанд өгүүлсэн байв. Шахтерск хотын төлөөх байлдаанд өнгөрсөн хоногийн дотор танк, хуягт зэргийн 125 машин техникийг сайн дурынхан устгалаа гэж мэдээлж байна. Украины арми энэ талаар тайлбар хийсэнгүй.
- Онгоцны ослын нутаг дэвсгэрийг хамгаалалтад авахаар Малайзийн 68 цагдаа Украинд очжээ. Тэд олон улсын мөрдөн байцаах комиссийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй.
- Одесса хотод мина тавьсан гэх утсаар өгсөн мэдээллийг авсны дараа цэрэг татлагын гурван комиссийн ажиллагаа зогссон байлаа. Мэргэжилтнүүд шалгасны дараа тэр нь худлаа байсан нь тогтоогджээ.
- Украины телевизийн улсын хороо украинчуудад хандан Оросын хэвлэл мэдээллийн сурталчилгаанаас татгалзахыг уриалжээ.
- Горловка хотод бүх супер маркетууд хаагдлаа.
- Украины онгоцнууд Макеевка суурин орчим босогчдын нэг Градыг устгажээ.
- Украины Үндэсний аюулгүй байдлын мэдээгээр, байлдааны ажиллагаа явуулж эхэлсэн цагаас 363 цэргийн албан хаагч амиа алдаж 1434 хүн шархадсан байв.
- Донецк хотын төвд гарсан буудалцааныг сайн дурынханы хооронд хийгдсэн байлдаан гэж захирагч Сергей Таратута мэдэгдлээ.
- Байлдааны улмаас Горловка хотын 27 энгийн иргэд алагджээ. Украины Батлан хамгаалах яамнаас мэдээлснийг босогчид няцаан Шахтерск, Торез, Снежное, Первомайское, Иловайск, Горловка хотууд сайн дурынхны хяналтад байгаа гэв.
- Украины Засгийн газар байлдааны ажиллагааны зардлыг тэрбум доллар хүртэл нэмэх санал гаргасныг Дээд рад хэлэлцэж байна.
- Украины 12 цэргийн албан хаагч Донецкийн нисэх буудлын ойролцоо эсрэг талынханд олзлогдсон байна.
- Өнгөрсөн хоногт сайн дурынхан Украины армийн байрлалыг 25 удаа буудсан ба энэ үеэр нэг цэрэг амиа аллдаж, 11 нь шархаджээ.
- Украины Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс мэдээлснээр өнгөрсөн шөнө хилээр долоон танк нэвтэрсэн гэнэ. Сайн дурынхан Дибровка суурины орчим амь үрэгдсэн цэргийн цогцсуудыг хүчнийхэнд дамжуулан өгсөн байна. Үндэсний аюулгүй байдлын алба босогчдыг агаарын хөлөг сүйрсэн районд хүнд их бууг татаж орчныг нь минажүүлсэн гэж мэдэгдэв.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE & SHARE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд brigad.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс
суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой
санал гомдлыг 99524041 утсаар хүлээн авна.