Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийг баталж болохгүй гэв

Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийг баталж болохгүй гэв

УИХ-д суудалгүй намууд өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тус намууд Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийг УИХ-аар батлахыг эсэргүүцэж байна гэж мэдэгдлээ.

Эдийн засгийг идэвхижүүлэх арга хэмжээний хүрээнд Засгийн газраас Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийн төслийг боловсруулсан юм. Үүнийг тус намын удирдлага, гишүүд “Идсэн мөнгөө албажуулах арга” гэж үзэж байгаа аж. Хуулийн төсөлд “Мөнгөн орлого, хадгаламж, оффшор дахь дансаа ил болгосон тохиолдолд тухайн иргэнтэй холбоотой архивын материалыг устгана” гэсэн заалт тусгасан нь ноцтой зүйл гэж мэдэгдэж байна.  

Энэ тухай Иргэний хөдөлгөөний намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Сүхжаргалмаа “ОХУ-д хоёр жилийн өмнө яг ийм хууль баталсан. Гэхдээ энэ нь төрийн буруу бичилтийн улмаас олон мянган иргэн татварын их хэмжээний өрөнд орсон учраас ийм хуулийг санаачилсан. Харин манай эрх баригчид түүнээс эсрэг зүйл санаачилсан нь ард иргэдээ боддоггүйг харууллаа” гэсэн юм. 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE & SHARE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд brigad.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99524041 утсаар хүлээн авна.
Их уншсан мэдээлэл

twittero button


Yahoo button

face book like button