18 коллеж, 60 гаруй МСҮТ хичээлийн шинэ жилийн нээлтээ хийлээ

18 коллеж, 60 гаруй МСҮТ хичээлийн шинэ жилийн нээлтээ хийлээ

2014-2015 оны хичээлийн шинэ жилд 18 коллеж, 60 Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв нээлтээ хийж оюутан суралцагчдаа хүлээж аваад байна. Үүнээс Улаанбаатар хотод 33 сургууль бусад нь орон нутагт үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд төрийн өмчийн 50 хувийн 38 сургууль байна. 2013-2014 оны хичээлийн жилд нийт 20913 хяналтын тоо батлуулсан бол энэ жил 26 мянга гаруй суралцагчийн тоог Хөдөлмөрийн яамнаас баталсан бөгөөд 2014 оны 8 дугаар сарын 25-ны байдлаар Улаанбаатао хотын сургуулиудийн элсэлт 97,1% орон нутагт 77,8% гэсэн урьдчилсан мэдээтэй байна 

2014- 2015 оны хичээлийн жилийг багшийг чадавхижуулах, чанартай хөтөлбөр, чадамжтай оюутан, төгсөгч бүр ажлын байртай болох зорилгын дор “Дэлхийд үнэлэгдэх Монгол ур чадвар” гэсэн шинэ зорилттойгоор хичээлийн шинэ жилийг эхлүүллээ.

Хичээлийн шинэ жилийн эхний өдөр Хөдөлмөрийн сайд 1000 гаруй оюутантай Дархан-Уул аймгийн Уул Уурхай Эрчим хүч Полтехникийн коллежийн хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо. Энэ жил 470 гаруй суралцагч шинээр тус сургуульд элсэн оржээ.

Дархан-Уул аймаг нь үйлдвэрийн бүс район, энд мэргэжилтэй ажилчдын хэрэгцээ жилээc жилд нэмэгдэж байна.Тиймээс төгсөөд шууд ажлын байранд гарах боломжтой, амьдралын илүү баталгаатай, ийм сонголтыг хийсэн оюутан суралцагчдад чадварлаг мэргэжилтэй ажилтан болохыг салбарын сайд  хүссэн байна.

Түүнчлэн Хөдөлмөрийн сайд олон жил үр бүтээлтэй ажилласан Дархан Өргөө Полтехникийн коллежийн захирал асан ахмад багш Ж.Нүрзэдэд Төрийн дээд шагнал Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонг  гардуулсан байна.

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE & SHARE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд brigad.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99524041 утсаар хүлээн авна.
Их уншсан мэдээлэл

twittero button


Yahoo button

face book like button