Ерөнхий сайд Н.Алтанхуяг Засгийн газрын шинэ бүтцийг танилцуулсан Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өнөөдөр өргөн барьж, олон нийтэд танилцууллаа.
Ийн танилцуулахын өмнө Ерөнхий сайд Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах саналыг зөвшилцөх албан бичгийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид илгээжээ.
Тэрхүү албан бичгийн хариуд Ерөнхийлөгч “Өөрчлөлт оруулахдаа яамдын бүтцийг оновчтой болгох, давхардал, хүнд суртлыг арилгах, хөрөнгө санхүүгийн зарцуулалтыг үр ашгийг дээшлүүлэх, хариуцлага, хяналтын тогтолцоог чамбайруулах бодлого баримтлах нь зүйтэй. Мөн батлуулахаар санал болгож буй бүтцийн дагуу бүрэлдэхүүний асуудлыг оруулж ирэхдээ УИХ, Засгийн газрын гишүүний албан тушаалыг давхар хашихгүй байх зарчмыг хатуу баримталж ажиллахыг анхааруулж байна” хэмээсэн байна.