Д.Цогтбаатарын санаачилгаар барилга хүлээн авах комисст Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын төлөөлөл орохоор боллоо

Д.Цогтбаатарын санаачилгаар барилга хүлээн авах комисст Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын төлөөлөл орохоор боллоо
Барилга хот байгуулалтын яамнаас явуулдаг барилгын чанар стандарт, аюулгүй байдлын шалгалт буюу улсын комисст Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын төлөөлөл орж байхаар боллоо. 

Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан нар өчигдөр хамтран ажиллах санамж бичиг байгуулж, үйл ажиллагааныхаа чиглэлийг тодорхойллоо. 

Гарын үсэг зурах үеэр Д.Цогтбаатар сайд  салбартаа  үндсэн хоёр чиглэлээр ажлаа зэрэг зохион байгуулж явуулна гэдгээ мэдэгдсэн. Тэрээр эхний ээлжинд барилгын бизнесүүдээ дэмжиж ажиллахад анхаарлаа хандуулж байгаа.  Мөн ипотекийн зээлийг үргэлжлүүлж, нөхцөлийг нь хөнгөвчлөх нөөц боломж,  санхүүжилтийн шинэ нөөц боломжуудыг судалж, хөөцөлдөж байна гэдгээ хэлээ . Дотоодын нөөц боломж нэгэнт нимгэрсэн байгаа тул гадаадын хөрөнгө оруулалтыг татахад ач холбогдол өгч байна гэлээ.   

Түүний хийж буй дараагийн томоохон ажил бол салбарынхаа урт хугацааны ерөнхий хөгжлийг бодолцсон алхмуудыг  бөгөөд  салбарынхаа хөгжлийг “хүн-хэрэглэгч төв”-тэй болгохыг зорьж байгаа аж.  Хүн төвтэй болгоно гэдэг нь гурван зарчимд тулгуурлах юм байна. Үүнд: хэрэглэгчийг дээдлэх, ажиллагсдын аюулгүй байдлыг эрхэмлэх, хүрээлэн буй ард иргэдийн аюулгүй байдлыг хүндэтгэх зэрэг зарчимууд  багтаж байгаа аж.  Хэрэглэгч гэдэг бол эрэлт. Тиймээс хэрэглэгчийг дээдлэх зарчим нь зах зээлд салбарын үйл ажиллагааг нийцүүлэх гэсэн агууллагыг бас тээж буй юм. Тиймээс бид ШӨХТ газарт санал тавьж Барилга хот байгуулалтын яамнаас явуулдаг барилгын чанар стандарт, аюулгүй байдлын шалгалт буюу улсын комисст Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын төлөөлөл ордог  байхаар боллоо. 

Ингэснээр барилгын үйл ажиллагаа эхний шатнаасаа эхлээд хэрэглэгчдийн эрх ашгийг зөрчихгүй байх боломж бүрдэж байна гэдгийг онцолсон юм. 

Харин ШӨХТГын дарга Т.Аюурсайхан өмнө нь тус газраас яамны аливаа үйл ажиллагаанд оролцох эрхзүйн зохицуулалт байгаагүй,  “ШӨХТГ-ыг улсын комисс болон тусгай зөвшөөрөл олгох комисст оруулдаггүй байсан харин одоо бид сайдынхаа санаачилгаар албан ёсоор иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах боломж үүслээ гэдгийг хэлсэн юм. 

Мөн тэрээр  иргэдийг хамгийн их хохироодог компаниуд ямар байгааг мэдээлснээр дээрх аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг олгохгүй цаашлаад сунгах боломжгүй болж байгаа. Барилгын компаниуд хууль тогтоомж, дүрэм, норм стандартыг мөрддөггүй учраас гадна тохижилт, авто зогсоол, ногоон байгууламжийг хийдэггүй. Мөн метр квадратыг дутаах асуудал ихээр гардаг. Тиймээс энэ асуудлыг цаашид давтагдахгүй  байх боломж бүрдсэн гэдгээрээ  энэхүү санамж бичиг чухал ач холбогдолтой” гэдгийг хэллээ. 
  

Д.Цогтбаатарын санаачилгаар барилга хүлээн авах  комисст Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын төлөөлөл орохоор  боллоо

 

 

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE & SHARE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд brigad.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99524041 утсаар хүлээн авна.
Их уншсан мэдээлэл

twittero button


Yahoo button

face book like button