Орон сууц, дэд бүтцийн салбарт төсөл хэрэгжүүлнэ


Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар БНСУ-аас Монгол улсад суугаа элчин сайд Ли Тэ Ру-г хүлээн авч уулзлаа. Монгол Солонгос хоёр орон дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан манай улсад нилээдгүй хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаагаа Элчин сайд онцоллоо. 2011 онд хоёр орны Засгийн Газрын хооронд байгуулагдсан 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авах тухай ерөнхий хэлэлцээрийн дагуу хөнгөлөлттэй зээлийн үлдэгдэл хөрөнгөөр орон сууц, дэд бүтцийн салбарт хэрэгжүүлэх тодорхой төслийн саналыг боловсруулж Солонгосын талд тавихаар боллоо. Мөн гэрээний хугацаа дусахаас өмнө хөрөнгө оруулалтаа шийдвэрлэж өгөхийг сайд Д.Цогтбаатар хүссэн бөгөөд цаашид үл хөдлөх хөрөнгийн салбарт хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE & SHARE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд brigad.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99524041 утсаар хүлээн авна.
Их уншсан мэдээлэл

twittero button


Yahoo button

face book like button