Ч.УЛААН: ЗАСГИЙН ГАЗРЫН ӨР 11 ИХ НАЯДААС ХЭТРЭХГҮЙ

Ч.УЛААН: ЗАСГИЙН ГАЗРЫН ӨР 11 ИХ НАЯДААС ХЭТРЭХГҮЙ
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэнэ. Харин энэ асуудалтай холбогдуулж цөөнхийн бүлгийн гишүүд ДНБ-ийн 40 хувиас хэтрүүлэхгүй зээл авах асуудлыг 70 болгон оруулж ирж байгаа нь Төсвийн тогтвортой байдлын хуулиа зөрчинө гэж үзэж байсан юм.

Мөн УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Засгийн газрын өрийг 8,2 их наядаас 14,4 их наяд болгож нэмэгдүүлэхээр оруулж иржээ. Нэг хүнд оногдох өрийн хэмжээг 75 хувиар нэмэгдүүлж, нэг хүн 5 сая 84 мянган өртэй болгохоор оруулж ирж яаж ядаж байна вэ? Өрийн хэмжээг ДНБ-ий 70 хувь болгоно гэж байна” гэхэд  Сангийн сайд Ч.Улаан “Монгол Улсын өрийн хязгаарыг 70 хувь болгоход Засгийн газрын өр 11 их наядаас хэтрэхгүй. Нэг хүнд оногдож байгаа зээлийн хэмжээ шүү дээ. Хэзээ ард түмэндээ хувааж өгчихөөд төлүүлж байсан юм. Тухайн өдрийн бодит ханш нэг өөр, тооцоонд авсан дундаж ханш бас нэг өөр шүү” гэлээ.
П.УНДРАМ
Оллоо.мн
Манай сайт танд таалагдаж байвал LIKE & SHARE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд brigad.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99524041 утсаар хүлээн авна.
Их уншсан мэдээлэл

twittero button


Yahoo button

face book like button