Google Glass гэдэг “ухаалаг” нүдний шилийг АНУ-д дахин чөлөөт худалдаанд гаргасан тухай USA Today соинин бичжээ. Гажетийн үнэ нь 1,5 мянган ам.доллар болж байна.
Төхөөрөмжийг худалдаанд бэлэн байгаа нөхцөлд чөлөөтэй худалдан авч болно гэж Google корпораци мэдээлж байна. Ийнхүү нүдний шилний бүрэн сурталчилгаанд ашиглахаар хэрэглэгч нараас аль болох их сэтгэгдэл авахыг компани эрмэлзлээ.
Гажетийн өнөөгийн худалдаа хичнээн хугацаанд үргэлжлэх нь тодорхойгүйг The Wall Street Journal сонинд бас тэмдэглэжээ. Энэ тохиолдолд, Explorers хөтөлбөрийн хүрээнд ухаалаг шилний туршилтийн анхны үйлдлүүд хийгдэж байна гэж шинжээчид дүгнэв.
Өмнө Google Glass нүдний шилний нэг өдрийн худалдааг зохион байгуулсан нь маш амжилттай болсон ба хэдхэн цагийн дотор Cotton загвар нь бүрэн худалдагдсан байлаа.