Хөдөө орон нутагт барих орон сууцыг “Чингис” бондын хөрөнгөөр барина

Хөдөө орон нутагт барих орон сууцыг “Чингис” бондын хөрөнгөөр барина
Монгол Улсын Засгийн Газраас аймаг бүрт“1000 айлын орон сууц” төслийг  2012-2016 онд хэрэгжүүлэхээр болсон билээ.
           Төрийн орон сууцны корпорацитай “1000 айлын орон сууц” төслийн хамтран хэрэгжүүлэхээр эхний удаа Орхон, Архангай, Ховд, Увс аймаг нэгдсэн бөгөөд тус аймгийн Засаг дарга нартай хамтран ажиллах гэрээг саяхан байгуулав.
            Орон нутагт баригдах  орон сууцыг Чингис бондын  хөрөнгөөр барих гэнэ.  Барилга угсралтын ажлыг эхэлснээс хойш нэг жилийн хугацаанд ашиглалтанд  оруулахаар төлөвлөж байгаа юм.
Энэхүү төслийн хүрээнд баригдах эхний ээлжийн орон сууцны барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерыг зарлажээ.  
                                                       Баригдах орон сууцны тоо                                         
Аймгийн нэр Хүчин чадал Давхар болон айл, барилгын тоо
Орхон аймгийн Баян-өндөр сум 315 63 айлын 9 давхар  5 орон сууцны барилга
Архангай  аймгийн Эрдэнэ булган сум 120 40 айлын  5 давхар   3 орон сууцны барилга
Ховд аймгийн Жаргалант сум 120  60  айлын  6 давхар   2орон сууцны барилга
Увс аймгийн Улаангом сум 105 35 айлын  7давхар  3  орон сууцны барилга
 

Эх сурвалж: tosk.gov.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE & SHARE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд brigad.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99524041 утсаар хүлээн авна.
Их уншсан мэдээлэл

twittero button


Yahoo button

face book like button