Хоёр Солонгос их буугаар гал нээжээ

Хоёр Солонгос их буугаар гал нээжээ

Хойд болон Өмнөд Солонгосын тэнгисийн цэргийн онгоцууд өчигдөр /V.22/ хойгийн баруун хэсгийн усан хилийн маргаантай Шар тэнгист харилцан их буугаар гал нээжээ. Хойд Солонгосын тэнгисийн цэргийн хөлөг Шар тэнгис дэх Өмнөдийн далайн эргүүл, хамгааллын бүсийн ойролцоо хоёр удаа их буугаар гал нээсэн гэнэ. Харин Өмнөд Солонгосын эргүүл хамгааллын усан онгоцноос арваад удаа хариу гал нээсэн байна. Харилцан гал нээх үеэр хоёр тал хэн хэнийхээ хөлгийг оноогүй бөгөөд Хойд Солонгосын тэнгисийн цэргийн хөлөг Өмнөдийн усан онгоцыг мөргөхийг оролдсон байна.

 

Үүнээс өмнө өнгөрсөн дөрөвдүгээр сард АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамаг Сөүлд айлчилсантай холбоотойгоор Хойд болон Өмнөд Солонгосын тэнгисийн цэргийнхэн харилцан 800 удаа гал нээж байсан юм. Хойд Солонгосын зүгээс Обамагийн айлчлалыг эсэргүүцэн хил дээрээ цэргийн сургуулилт эхлүүлж, Өмнөдийн далай руу гал нээснээс энэ сөргөлдөөн хурцадсан юм. Шар тэнгис дэх хоёр Солонгосын сөргөлдөөн 2010 онд хамгийн аюултай нөхцөл байдалд хүрч байлаа. Тухайн үед Хойд Солонгосын харвасан их бууны сум Өмнөдийн Ёнпхёндо аралд хүрч туссанаас дөрвөн хүн амь үрэгдэж байжээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE & SHARE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд brigad.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99524041 утсаар хүлээн авна.
Их уншсан мэдээлэл

twittero button


Yahoo button

face book like button