Хятадын чинээлэг иргэдийн хөрөнгө зарцуулалт 15 хувиар буурчээ

Хятадын чинээлэг иргэдийн хөрөнгө зарцуулалт 15 хувиар буурчээ

БНХАУ-ын чинээлэг иргэдийн тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүнд зарцуулах хөрөнгө багассан нь энэ төрлийн компаниудын өсөлтийг удаашруулж эхэлжээ. Тухайлбал Хонгконгийн жижиглэн худалдаа дөрөвдүгээр сард 9.8 хувиар суларсан нь сүүлийн таван жилийн хамгийн тааруу үзүүлэлт болсон байна. Түүнчлэн Макаогийн мөрийтэй тоглоомын салбарын орлого тавдугаар сард 9.3 хувиар өссөн нь дөрвөн жилийн дундаж буюу 34 хувиас харьцангуй саарсан үзүүлэлт болжээ. Мөн 2013 онд Хятадын чинээлэг иргэдийн зарцуулалт 15 хувиар буурсан гэж “Hurun Report”-ийн тайланд тусгасан байна. Харин Хятадын хэрэглэгчид дэлхийн нийт тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүний борлуулалтын 29 хувийг дангаараа бүрдүүлдэг гэж Bain & Co мэдээлсэн юм. Гэхдээ өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хоёр дахин нэмэгдсэн S&P Global Luxury индекс түүхэн дээд цэгээсээ ердөө хоёр хувийн хэлбэлзэлтэй байгааг Bloomberg-ийн судалгаа харуулж байна.

Эх сурвалж : http://bloombergtv.mn/

Манай сайт танд таалагдаж байвал LIKE & SHARE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд brigad.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99524041 утсаар хүлээн авна.
Их уншсан мэдээлэл

twittero button


Yahoo button

face book like button