“Сайн эрээн хавирга” ХХК нь БНХАУ-ын иргэнтэй хамтран замаскийг хуурамчаар үйлдэрлэж байжээ

“Сайн эрээн хавирга” ХХК нь БНХАУ-ын иргэнтэй хамтран замаскийг хуурамчаар үйлдэрлэж байжээ
“Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Амгалангийн нэгдүгээр хэсэг гэр хорооллын суурьшлын бүсэд хуурамчаар барилгын материал үйлдвэрлэж байгааг шалгаж өгнө үү” гэсэн иргэдийн ирүүлсэн мэдээллийн дагуу холбогдох улсын байцаагч нар хамтран хяналт шалгалт хийжээ. 

Хяналт шалгалтаар “Сайн эрээн хавирга” ХХК нь БНХАУ-ын иргэн Оюутатай хамтран чанарын баталгаажилт, гарал үүслийн гэрчилгээ, хаяг шошгогүй цагаан ууттай замаскийг “Hanteк” гэсэн хуурамч хаяг шошготой уутанд савлан борлуулж байжээ. Мөн уутны гадна талд цэвэр жин 20 кг гэсэн боловч 16 кг буюу нэг шуудайнаас дөрвөн кг дутуу савлаж зах зээлд нийлүүлсэн. Түүнчлэн плитаны цавуу, хар замаска зэрэг барилгын материалыг тусгай зөвшөөрөлгүйгээр үйлдвэрлэж байсан зөрчлүүд нь Монгол Улсын “Барилгын тухай” хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх заалтад /Барилгын материалыг тусгай зөвшөөрөлтэйгээр үйлдвэрлэнэ/ гэсэн заалтыг зөрчсөн байна. Иймээс холбогдох хуулийн дагуу улсын байцаагчийн 28-06/231-108 тоот актаар үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож, чанар стандартын шаардлага хангахгүй бүтээгдэхүүнийг битүүмжиллээ. 


Б.БӨРТЭ 

Эх сурвалж http://www.info.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE & SHARE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд brigad.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99524041 утсаар хүлээн авна.
Их уншсан мэдээлэл

twittero button


Yahoo button

face book like button